Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХХААХҮЯ: Өмнө нь бүртгэгдэж байгаагүй малын гоц халдвар ОХУ-оос импортлогдсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 8 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ургац, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Ц.Туваан "Малын гоц халдвар буюу үхрийн арьс товруулахад вакцин нь орж ирсэн үү. Одоогийн байдлаар хэдэн аймгийн хэчнээн суманд хэр их мал өвчнөөр өвчлөөд байна вэ. Энэ өвчинд нь зориулсан вакцин орж ирж байна уу"

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Гоц халдварт өвчин энэ жил амаргүй байна. Урд өмнө нь гарч байгаагүй үхрийн арьс товруутах өвчин гэж гарлаа. Энэ өвчин өмнө нь Монгол Улсад бүртгэгдэж байгаагүй. Хилээр импортлогдож орж ирсэн. Шалтгааныг хуулийн байгууллагуудтай хамтарч судласан. Энэ өвчний тархвар нь чийгшил ихтэй жил ялаа, шумуул, шавьжаар дамжиж халдварладаг. Голомтыг нь хумилаа гэсэн ч ялаа, шумуулаар дамжиж өөр газар голомтлох тохиолдол их байсан. Эх үүсвэр нь ОХУ-ын тал. Мөн хонины цэцэг өвчний үүсвэртэй адил гэж эрдэмтэд үзсэн. Тиймээс энэ өвчинд хэрэглэдэг вакциныг 15 дахин нэмэгдүүлсэн тунгаар тариад явахад боломжтой юм гэж дүгнэсэн. Энэ дагуу арга хэмжээ авсан. Түүнчлэн энэ өвчнийг гоц халдварт өвчинд бүртгэсэн. Энэ хүрээнд эмчлэх боломжгүй 769 үхрийг устгалд оруулсан. 93.4 мянган үхрийг вакцинжуулсан. Энэ өвчин Дорнод аймгийн 13, Сүхбаатар аймгийн 5, Хэнтий аймгийн 1 гээд нийт 3 аймгийн 19 суманд 59 голомт бүртгэгдсэн. Хариу арга хэмжээг сайн авсны үр дүнд аравдугаар сарын 4-нөөс хойш нэмж бүртгэгдээгүй. Халдварын идэвхжил буурч байна" хэмээлээ.

Сүхбаатар аймагт арьс товруутах өвчнөөр өвчилсөн 109 үхрийг устгалд оруулжээ
Сүхбаатар аймагт арьс товруутах өвчнөөр өвчилсөн 109 үхрийг устгалд оруулжээ
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.