Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Мэндсайхан: Өвөлжилтийн эрсдлийг үнэлэх ажлын хэсэг байгуулагдан, орон нутагт ажиллаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 8 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ургац, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Ц.Туваан "Энэ жил хатуу өвөл болж магадгүй гэж нутгийн хөгшчүүл ярьж байна. Цаг агаарынхнаас авсан мэдээлэл хэр байгаа вэ. Тариаланчдад зориулж 150 тэрбум төгрөгийн 3 хувийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гарсан. Энэ зээл хэдэн хувьтай хэрэгжиж байна вэ. Тариалан эрхэлж буй хэдэн компани хэчнэээн төгрөгийн зээл авсан бэ. Малын гоц халдвар буюу үхрийн арьс товруулахад вакцин нь орж ирсэн үү. Одоогийн байдлаар хэдэн аймгийн хэчнээн суманд хэр их мал өвчнөөр өвчлөөд байна вэ. Энэ өвчинд нь зориулсан вакцин орж ирж байна уу"

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Энэ өвлийн цаг уурын урьдчилсан төлөв байдал гарсан байгаа. Энэ жил нэлээн хүйтэн байх төлөв харагдаж байгаа. Энэ жил хур их байсан учраас эрт хүйтэрвэл газрын хөрс хөлдөх, бэлчээр муудах зэрэг зудын байдал харагдаж байгаа. Засгийн газар, УОК-оос баталсны дагуу өвөлжилтийн эрсдлийг үнэлэх зорилгоор ХХААХҮЯ-ны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байгаа. Энэ ажлын хэсгийн эрсдлийн үнэлгээг үндэслэж, зудын эрсдлийн эсрэг авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулаад явна.

ХАА-н салбарт нийт 500 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг үзүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нийт 328.2 тэрбум төгрөгийн зээлийг 548 ААН, иргэнд олгосон байна. Нийт 35.6 тэрбум төгрөгийн зээл олгосон" гэлээ.

Хуралдаан үргэлжилж байна.

“Парисын гранд слам“ тэмцээн маргааш эхэлнэ
“Парисын гранд слам“ тэмцээн маргааш эхэлнэ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.