Ардчилсан намаас намын зарим гишүүдийн гишүүнчлэлийг түтгэлзүүлсэн талаараа мэдээлэл хийсэн. Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ намын даргын суудалдаа байгаа хэвээр талаараа мэдэгдлээ.
Тэрбээр "Өнөөдөр Ардчилсан намыг төлөөлөх бүрэн эрх надад байгаа. 2017 оны УДШ-ийн тогтоол өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Энэ асуудал ямар нэгэн байдлаар хөндөгдөөгүй, хэн нэгэн гомдол санал гаргаагүй. Ардчилсан намыг итгэмжлэхгүйгээр төлөөлөх цорын ганц эрх надад байгаа.
Хоёрдугаарт, улс төрийн намын тухай хуулиар тухайн намын эх хурал хуралдаад, түүнээс гарсан шийдвэрийн дагуу УДШ-д ирсэн материалыг УДШ хянаж үзээд тогтоол шийдвэр гардаг. Үүнийг үндэслэн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичилт хийдэг. Өнөөдрийг хүртэл улсын бүртгэлийн гэрчилгээн дээр АН-ын дарга С.Эрдэнэ гэдэг бичилт хэвээр байгаа. Үүнийг хэн ч өөрчлөөгүй" гэв.