Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ: УИХ-ын гишүүн Б.Бейсен, Ж.Батсуурь нарыг АН-аас хөөх асуудлыг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

Ардчилсан намаас мэдээлэл хийж байна.

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү "2020 оны долдугаар сард АН-ын дарга С.Эрдэнийн тушаалаар Ц.Туваанд үүрэгжүүлэн намын даргыг солих үүрэг чиглэл өгсөн. Харамсалтай нь үүрэг чиглэлийг биелүүлэлгүй намын дүрэм өөрчлөх үйлдэл хийсэн учраас наймдугаар сарын 20-нд АН-ын гишүүн Ц.Тувааныг дөрвөн жилээр намын гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн. Тухайн үед хууль, шүүхийн асуудал явж байсан учраас шууд олон нийтэд хандан УИХ дахь АН-ын бүлэгт мэдээлэл хийж чадаагүй.

АН-ын дарга С.Эрдэнэ "Бие даагч Н.Алтанхуяг, МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатарын УИХ дахь АН-ын бүлэгт орж байгаа гэх асуудал яригдсан. Энэ бол УИХ-ын тухай хуулиараа хориотой. Тиймээс энэ хоёр хүн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн тоог нэмэх боломжгүй. УИХ-ын гишүүн Б.Бейсен, Ж.Батсуурь нарын АН-аас хөөх асуудлыг хэлэлцэнэ. Үндсэн дүрмийн хорооны шийдвэр гарсан. Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан хүний урт гар өнөөдрийг хүртэл татагдаагүй, АН-ын хоёр дахь бүлгийг тараах хэмжээнд улс төрийн хорлонтой үйл ажиллагаа явуулж байна" гэв.

Хөвсгөл аймагт  340 гаруй газар хөдлөлт бүртгэгджээ
Хөвсгөл аймагт 340 гаруй газар хөдлөлт бүртгэгджээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шуурхай штабт ажиллаж, нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад хийсэн дүгнэлтийн талаар хэлэлцэж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шуурхай штабт ажиллаж, нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад хийсэн дүгнэлтийн талаар хэлэлцэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.