Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тэрбум“ мод хөтөлбөрийн хүрээнд 13 мянга гаруй мод, бут, сөөг тариад байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 40 секунд

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхлээд удаагүй байгаа ч хөдөлгөөн эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд 13 мянга гаруй мод, бут, сөөг суулгаад байна. Энэ талаар Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаа "Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнийг зарласан. Уг хөдөлгөөний нээлтийг нийслэлийн хэмжээнд үндсэн дөрвөн байршилд зохион байгуулсан байгаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Ногоон хэрэм” төслийн талбай, Налайх дүүргийн долоодугаар хорооны “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэн, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Бумбатын булаг, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Баянгол Агропарк гэх байршлуудад “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийг хийж, мод тарьж эхэлсэн. Тус байршлууд нь хашиж хамгаалсан, арчилгаа хамгаалалт өндөртэй, мал амьтан орж, мод сүйтгэхгүй, талбайг хариуцах эзэнтэй юм. Иймд тус дөрвөн байршлыг сонгон энэ намрын мод тарих арга хэмжээг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан зохион байгууллаа.

Нийслэлийн хэмжээнд ойн сан бүхий 116 мянган га талбай байдгаас 17 мянган га талбайг ойжуулах шаардлагатай гэж Ой зохион байгуулалтын тайланд тусгасан байдаг. Тэгэхээр уг 17 мянган талбайн байгалийн нөхөн сэргээлтийг хийхэд зөвхөн нэг га талбайд нормативын дагуу 800-1000 мод тарих хэрэгтэй юм. Нийслэл нэлээд тооны мод тарих шаардлагатай нь үүнээс харагдаж байгаа байх. Одоогийн байдлаар 13.399 мод, бут, сөөгийг тарьсан гэсэн тоон мэдээ гарсан. Ойн тухай хуулиараа иргэд хавар, намартаа мод тарих үүрэгтэй байдаг. Уг үүргийнхээ дагуу иргэд, олон нийт өөрсдийн эзэмшлийн хашаа, байр сууцны гадна талбай, ажлын байрны ойр орчимд мод тарих, ногоон байгууламжийг бий болгох зэргээр уг үндэсний хөдөлгөөнд нэгдэж байна. Иргэдийн тарьж буй модны тоон мэдээлэл албан ёсоор нэгтгэгдээгүй байгаа. Цаашид нийслэлийн хэмжээнд цөлжилтөд өртөж буй, ойжуулалтгүй талбайг сонгон, зурвас хэлбэрээр ойжуулах, цэцэрлэгт хүрээлэн бий болгохоор төлөвлөн ажиллаж байна" хэмээлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
 
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.