УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалт Сонгинохайрхан дүүрэг, Хэнтий аймагт өнөөдөр 07:00 цагт эхэлсэн. Сонгинохайрхайн дүүргийн 28-р тойргоос
- Монгол ардын намаас Энхбаярын БАТШУГАР,
- Ардчилсан намаас Эрдэнийн БАТ-ҮҮЛ,
- Иргэний зориг ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА,
- "Зөв хүн Электорат эвсэл"-ээс Бадрахын НАЙДАЛАА,
- Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Шоовдорын ТӨМӨРСҮХ,
- Үнэн ба Зөв намаас Аюурзанын ОТГОНБААТАР,
- Дэлхийн Монголчууд намаас Логийн ЦОГ,
- Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА нарыг нэр дэвшүүлсэн бол
- Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ бие даан нэр дэвшиж байгаа билээ
Харин УИХ-ын ээлжит 2020 оны сонгуулиар Хэнтий аймгийн 18 дугаар тойргоос У. Хүрэлсүх МАН-аас нэр дэвшин сонгогдсон юм. Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит 2021 оны сонгуульд У. Хүрэлсүх намаасаа нэр дэвшиж сонгогдсоноор нөхөн сонгууль болж байна. Тус тойргогт
- Монгол ардын намаас Цагаанхүүгийн ИДЭРБАТ
- Ардчилсан намаас Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР
- Иргэний зориг ногоон намаас Алтанхуягийн БАРХҮҮ
- Ард түмний олонхийн засаглал намаас Дэнзэнгийн ЧУЛУУНБАТ
- Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Дамбадондогийн БААТАРЖАВ
- Бие даан нэр дэвшигч Магнайбаярын ЧИНГИСХААН нар өрсөлдөж байгаа юм.
Одоогийн байдлаар нөхөн сонгуульд ахмадууд идэвхтэй оролцож байгааг та харж болно.