Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Саид Моллайд “Toyota SAI” маркийн машиныг гардуулан өглөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

"Токио 2020" зуны XXXII олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг жинд барилдаж, мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын иргэн Саид Моллайд "Eco car" компанийн зүгээс хүссэн машинаа авах эрхийг бэлэглэсэн.

Тэгвэл өнөөдөр /2021.08.06/ С.Моллай "Eco car center"-т хүрэлцэн очиж шагналаа гардан авлаа. Энэ үеэр "Eco car" компанийн захирал "Монголчуудыг маань огшоож, мөнгөн медаль хүртсэн танд маш баяр хүргэе. Биднийг баярлуулсан сэтгэлийн тань хариуг "Eco car" компанийн зүгээс барихдаа маш их баяртай байна. Мөн өөрийн тань сонгосон машиныг гурван жилийн хугацаанд бүх засвар, үйлчилгээг хийж өгөхөө амлаж байна" гэв.

Харин С.Моллай "Энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Мөн "Eco car" компанийн захирал болон хамт олонд баярласнаа илэрхийлье. Мөн ахин нэг машинтай болж байгаадаа баяртай байна" гэлээ.

Тэрбээр, SAI маркийн машин сонгон авсан ба "Eco car"-ийн зүгээс гардуулан өглөө.

Х.Нямбаатар: Нийслэлийн зургаан дүүрэгт 0.07 га газар дахин олгохгүй
Х.Нямбаатар: Нийслэлийн зургаан дүүрэгт 0.07 га газар дахин олгохгүй
 
Улаанбаатарт 25 хэм дулаан, багавтар үүлтэй
Улаанбаатарт 25 хэм дулаан, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.