Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Цагдаад зодуулсан иргэд бичлэгийг нь задална гэж 6 сая төгрөг авсан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 39 секунд

Цагдаагийн албан хаагчид хоёр иргэнийг зодож буй бичлэг олон нийтэд цацагдсан. Уг бичлэгийг ЦЕГ-аас "Хоёр жилийн өмнө бааранд байсан хүмүүс тооцоогоо хийхгүй танхайрах үйлдэл гаргасан учраас цагдаагийн байгууллага дуудлагын дагуу очсон. Улмаар очихдоо зөрчил гаргаж, иргэдийн биед халдсан. Тухайн үед болсон процессийг цагдаагийн байгууллагад бүртгүүлээгүй байсан" гэх мэдээллийг өгсөн юм.

Тэгвэл уг асуудалд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тайлбар өглөө. Тэрбээр "Цагдаагийн албан хаагчидтай холбоотой бичлэг гарсан. Уг бичлэг нь 2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 03.00 цагийн орчим болсон үйл явдлын бичлэг байна лээ. Тухайн үед бааранд байгаа иргэд архидаж, танхайраад байна гэх дуудлагаар цагдаагийн албан хаагчид очсон. Албан хаагчдыг очиж шаардлага тавихад тухайн иргэд эсэргүүцэж, нэг цагдаагийн албан хаагчийг сандлаар цохисон юм билээ. Үүнээс үүдэж цагдаагийн албан хаагчид иргэдтэй зүй ёс харьцаж, процесс өрнөж. Улмаар тухайн иргэдийн ар гэрийнхэн нь бичлэгийг цагдаагийн албан хаагчдад үзүүлж, задална шүү гээд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 6 сая төгрөг авсан гэсэн. Тиймээс цагдаагийн удирдлагуудад иргэдтэй зүй ёс харьцах, сэтгэл зүйн сургалт явуулах чиглэл өгөөд байгаа" гэлээ.

Ховд аймагт зохион байгуулагдаж буй уралдаанд С.Баярсайханы бор түрүүллээ
Ховд аймагт зохион байгуулагдаж буй уралдаанд С.Баярсайханы бор түрүүллээ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.