"Токио 2020" зуны олимп үргэлжилж байна. Энэ хугацаанд манай улс олимпын нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна. Тодруулбал, Монгол Улсын тамирчин Саид Моллай мөнгөн медаль хүртсэн бол Монгол Улсын гавъяат тамирчин М.Уранцэцэг, Олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар нар жүдо бөхийн төрөлд барилдаж, хүрэл медаль хүртээд буй.
Тэгвэл fнөөдөр Монголын баг тамирчид буудлага, жүдо бөхийн төрөлд нийт 4 тамирчин ур чадвараа сорино.
БУУДЛАГА /08:00 цагт/
Долоо дахь Олимпийн наадамдаа онч сорьж буй О.Гүндэгмаа баатар өөрийн үндсэн дасгал болох спорт гар бууны 25 метрийн дасгалд залуу тамирчин Ц.Анударийн хамт өрсөлдөнө. Өнөөдөр медалийн эзэд тодрохгүй бөгөөд эхний тогтоол 30 сумаа буудах юм. Харин маргааш буюу 30-нд спорт гар бууны медалийн эзэд тодорхой болно.
ЖҮДО /10:00 цагт/
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-д Л.Отгонбаатар, эмэгтэйчүүдийн -78 кг-д О.Мөнхцэцэг нар барилдана.
Л.Отгонбаатар эхний даваанд Эстонийн Г.Минаскинтай, О.Мөнхцэцэг Израйлийн И.Ланиртай барилдах сугалаа татжээ. Жин тус бүрд шалгарсан тамирчдын финалын шат 16:00 цагт эхэлнэ.
Бид мэдээллийг шуурхай дамжуулах болно.