Зуны амралт эхэлж, аялал зугаалга үргэлжилж байгаатай холбогдуулан төрийн өндөрлөгүүд болон УИХ-ын гишүүд хаагуур аялаж зугаалж байгааг сонирхуулъя. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар 7-р сарын 11-15-нд амрахаар заасан байдаг. Энэ жилийн хувьд долдугаар сарын 16-н баасан гарагт таарсан тул уг ажлын өдрийг долдугаар сарын 24-ний өдөрт шилжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэн, Монголчууд бид нийт 9 хоног амарсан билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт амарчээ.
Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд огт амраагүй бөгөөд өдгөө Японд ажлын айлчлал хийхийн сацуу олимпын наадам үзэж буй. Түүний Япон дахь айлчлал өндөрлөж, тэрбээр буцахдаа БНСУ-д саатна. Ингэхдээ БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гёмтой ажлын уулзалт хийнэ. Хоёр улсын Ерөнхий сайд нар цар тахлын хариу үйлдлийн менежмент, иргэдийн харилцан зорчих журам болон хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцоно.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Өвөрхангай аймгийн Хужирт суман дахь сувилалд амарсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Токио" 2020 зуны олимпын наадам үзэж баг тамирчдаа дэмжиж байгаа юм. Манай улсаас М.Уранцэцэг хүрэл медаль хүртээд байгаа билээ.
Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг аялаж явахдаа цагаан хусны наана авхуулсан зураг нь цахим орчинд ихээхэн шүүмжлэл дагуулаад байна . Тэрбээр зургаа "Байгалийн гайхамшиг.. Туслах зураг даржээ ккк" гэсэн тайлартай оруулжээ. Түүний цаана цагаан хус модыг тайрж хийсэн хашаа байгаад олон түмэн ундуйцаад байна. Тэрбээр Хөвсгөл аймагт амарсан бөгөөд нутгийнхаа брэнд загасаар гангарч явна.
УИХ-ын гишүүн Т.Энхбаяр аялаж явах үедээ усанд сэлж буй бичлэгээ "2024 оны олимпод бэлдээд л..." гэсэн тайлбартайгаар цахим хуудсандаа оруулсан байна.