Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН: Ковидоо дарж, эдийн засгаа сэргээж чадахгүй байгаа Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 14 секунд

УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Тэд Засгийн газрыг огцруулахаар УИХ-ын гишүүдээр гарын үсэг цуглуулж байгаагаа мэдэгдэв. АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээх ажлыг хийж чадахгүй байгаа Засгийн газарт хариуцлага тооцож огцруулах санал гаргаж, УИХ-ын гишүүдээр гарын үсэг зуруулж эхэллээ.

Сүүлийн 24 цагт 1500 гаруй тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас барсан байна. Нас баралт 600 давчихлаа. Манай улсад юмны үнэ тэнгэрт хадчихлаа. Гэтэл монгол хүний амь нас үнэгүй байна. Ковидын хуулийн өмнө баахан мөнгө төсөвлүүлж, халдвартай тэмцэнэ, эдийн засгаа сэргээнэ гэсэн. Зөв зүйтэй шийдвэр гаргаж ажиллаж чадахгүй байна. Монгол хүний эрүүл мэндийг хамгаалж чадахгүй байна. 35 настай иргэн эмнэлгийн гадаа тусламж авч чадахгүй нас барж байна. Өмнөх Засгийн газар нялх биетэй эмэгтэйг эмнэлэг хооронд тавчиктай зөөсөн асуудлаар огцорч байсан. Гэтэл одоо Монгол Улсын иргэн хүн гурван эмнэлэг дамжаад үзүүлж чадахгүй эмнэлгийн гадаа нас барлаа, Монгол Улсын иргэн Сүхбаатарын талбайд өөрийгөө шатаалаа. Нас барсных нь дараа тэр хүн ийм байсан, тийм байсан гэж муухайгаар хэлдэг байдлаа болимоор байна. Тиймээс АН-ын бүлэг Засгийн газарт хариуцлага тооцохоор гишүүдээр гарын үсэг зуруулж эхэллээ. Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар УИХ-ын 1/4 буюу 19 гишүүн гарын үсэг зурсны дараа УИХ яаралтай горимоор Монгол Улсын Засгийн газрыг огцруулах асуудлыг ярих ёстой. Энэ долоо хоногт хаврын чуулган тарах гэж байна. Засгийн газрын эргэж буцсан, иргэдээ боддоггүй шийдвэрээс болж ард түмэн хохирч байна" гэсэн юм.

Д.Сарангэрэл: Ковидыг 10 сар алдалгүй барьсан нь Т.Мөнхсайханых биш, манай багийн гавъяа
Д.Сарангэрэл: Ковидыг 10 сар алдалгүй барьсан нь Т.Мөнхсайханых биш, манай багийн гавъяа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.