Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хээрийн эмнэлгийг дэлгэж ашиглахад эмч, эмнэлгийн ажилчид хүрэлцэхгүй“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Коронавирусийн нөхцөл байдал хүндэрч, ард иргэд гэрээр эмчлүүлээд багагүй цаг хугацаа өнгөрч байна. Мөн эмнэлгийн орны хүрэлцээнээс гадна эмч, эмнэлгийн ажилчдын хүрэлцээ ч багасч эхэлж байна. Өчигдөр л гэхэд гэрээр эмчлүүлж байсан иргэн эмнэлгийн гадна амиа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн юм.

Тэгвэл өнгөрсөн жил оруулж ирсэн Евро стандартын 65-100 хүн хүлээж авах хүчин чадалтай 6,5 сая еврогийн үнэтэй хөдөлгөөнт хээрийн эмнэлэг яагаад ашиглагдахгүй байгаа талаар иргэд шүүмжилж байна.

Энэ талаар ОБЕГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад "Хээрийн эмнэлэг ОБЕГ-т хадгалагдаж байгаа. Шаардлагатай тохиолдолд ашиглаж хэрэглэнэ" гэх тайлбарыг өглөө.

Харин өөр нэгэн албаны эх сурвалж, "Хээрийн эмнэлгийг ашиглах бүрэн боломжтой. Гэхдээ эмч, эмнэлгийн ажилчид хүрэлцээгүй байгаа тул гаргаж ашиглахгүй байгаа" гэсэн юм.

Бакс Атлантаг хожиж бүсийн аварга боллоо
Бакс Атлантаг хожиж бүсийн аварга боллоо
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.