Баянзүрх дүүрэгт байрлах "Энэрэл" эмнэлгийн гадна коронавирусийн халдвартай иргэн тусламж авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг өнөөдөр гарлаа. Энэ талаар тус эмнэлгийн дарга "Чингэлтэй дүүргээс хоёр хүн ирсэн. Баянзүрх дүүргийн харьяатай юм байна” гэж хэлэхэд нь манай эмч нар “Манай эмнэлэгт хэвтэх ёстой хүн биш байна. Баянзүрх дүүргийн харьяат гэж хэлэхэд нь дүүргйин Эрүүл мэндийн төвд хандаарай” гэж хэлсэн гэсэн өгчээ.
Харин уг хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2021.07.03-ны өдрийн 11:29 цагт Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Энэрэл" эмнэлгийн гадна хүн нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу цагдаагийн байгууллагаас хэргийн газарт очиж шалгахад 35 настай эрэгтэй "Р" гэгч нас барсан хэргийг дүүрэг дэх цагдаагийн байгууллага шалгаж байна.
Амь хохирогчийн үхлийн шалтгааныг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тодорхойлох бөгөөд тухайн амь хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагаас шуурхай үзүүлсэн эсэх асуудлыг шалгах ажиллагааг явуулж байгаа болно" гэжээ.