Өнгөрсөн тавдугаар сарын 25-ны өдөр Хотын менежер Т.Гантөмөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, түгээх ажлын төлөвлөгөөнд гарын үсэг зуржээ.
Тодруулбал,
- Захирагчийн албаны пэйж хуудасны дагагчдын тоог нэмэгдүүлэхэд 10 сая
- Мэдээллийн сүлжээнүүдтэй хамтарч, мэдээ мэдээллийн түгээлт, хүртээмжийг нэмэгдүүлэхэд 10 сая төгрөг тус тус баталсан байна.
Энэ нь төсвийн мөнгийг үрэн таран хийлээ, Захирагчийн албаны пэйжийг нэмэгдүүлэхэд л 10 сая төгрөг зарцуулж байна гэх шүүмжлэлийг дагуулаад байна. Учир нь Нийслэлийн Засаг даргын тамгын газар хэвлэл мэдээллийн том албатай. Тус албаар дамжуулж мэдээ мэдээлэл олон нийтэд түгээгддэг. Гэтэл заавал Захирагчийн алба мэдээллийг түгээх төсөв батлуулж буй нь олны эгдүүцлийг хүргээд байгаа юм.