ШӨХТГ-аас Эмийн сангууд болон Лифт, ШТС-уудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хүчит шонхор захад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өглөө. НМХГ-ын Чингэлтэй дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч н.Мэндсүрэн “Хүчит шонхор худалдааны төвөөс арчдасын шинжилгээ авсан. Энэ худалдааны төвд нийтдээ дөрвөн компани үйл ажиллагаа явуулдаг. Арчдасын шинжилгээг нэгдүгээр улиралд бас авсан бөгөөд мах зөөдөг найман тэрэг дээрээс авч байсан. Ингэхдээ шинжилгээний дүнгээр хүнсэнд сөрөг гэсэн хариу гарч байсан. Тавдугаар сарын сүүлээр гүйцэтгэлийн шалгалтыг дахин хийсэн. Нийт найман заалыг хамруулж шинжилгээ авсан. Шинжилгээний дүнтэй холбоотойгоор улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын лабортаорид 80 арчдасыг шинжлүүлсэн. Үүнээс 62 арчдаст эерэг дүн үзүүлсэн буюу Enterobacter spp, Escherichia гэх хоёр төрлийн нян илэрсэн. Үүнтэй холбоотойгоор зөрчил арилгах зорилгоор улсын байцаагчийн актад үндэслэн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн эрүүл ахуйн тухай хуульд заасанчлан зөрчил гаргасан лангуу түрээслэгчид тус бүр 100 мянган төгрөгийн торгууль оногдуулж, хялбаршуулсан хэргээр прокурорт шилжүүлсэн. Мөн үйл ажиллагааг нь зургадугаар сарын 14-25-ны хооронд түр зогсоож, ариутгал цэвэрлэгээ хийлгүүлж байна” гэлээ.
“Хүчит шонхор захын 80 арчдасаас 62 дээжинд хоёр төрлийн нян илэрсэн“
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.