Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ҮНДЭСНИЙ БӨХ – ҮНЭТ ӨВ” тойргийн барилдаан болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Өнөөдөр Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Монголын телевизүүдийн хамтран зохион байгуулж буй “ҮНДЭСНИЙ БӨХ – ҮНЭТ ӨВ” тойргийн барилдаан болно. Тодруулбал, Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойг угтан дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахал газар авч, айдас түгшүүртэй байгаа энэ үед ард олныхоо сэтгэл санааг өргөж эрч хүч, урам зориг, баяр баяслыг бага боловч бадраах, үндэсний бөхөө сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, бөх, жаяг дэгийн багийн гишүүдийн нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд энэхүү барилдааныг зохион байгуулж байгаа гэж МҮБХ-ноос мэдээллээ.

1. Барилдах бөхчүүд болон жаяг дэгийн багийнхныг 2021 оны 06-р сарын 18-ны өдөр 10:00 цагт МБӨ-нд коронавирусийн нэгдсэн шинжилгээнд хамруулж, цахимаар бүртгэсэн бүртгэлийг баталгаажуулж мандат олгоно.

2. Улаанбаатар хотоос барилдаан зохион байгуулах газар руу 11:00 цагт нэгдсэн унаагаар хөдөлж, байрлах газраа 13:00 цагт очсон байна.

3. 13-16 цагт амарна.

4. Барилдаан 16:00 цагт эхэлнэ.

5. Барилдааныг Монголын телевизүүдийн холбооны гишүүн телевизүүд болон МҮОНРТ, ТҮ-9, СПС телевиз шууд дамжуулан хүргэх юм байна.

Шинэ журам: Хүндэт харуул жагсан, холбогдох албан тушаалтнууд Ерөнхийлөгч Х.Баттулгыг үдэн гаргана
Шинэ журам: Хүндэт харуул жагсан, холбогдох албан тушаалтнууд Ерөнхийлөгч Х.Баттулгыг үдэн гаргана
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.