Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ журам: Хүндэт харуул жагсан, холбогдох албан тушаалтнууд Ерөнхийлөгч Х.Баттулгыг үдэн гаргана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 25 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүхийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 40 минутад байхаар тогтоож, Улсын Их Хурал тогтоол баталсан. Тодруулбал, УИХ-ын өчигдрийн чуулганаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталсан юм.

Шинэ журамд,

  • Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч гэргий /нөхөр/-ийн хамт Их эзэн Чингис хааны хөшөөнд мэхийн ёслоод Төрийн ёслол хүндэтгэлийн “Өргөө” цогцолборын баруун хаалгаар Төрийн ордны "Их Монгол" танхимд морилно.
  • Үүний дараа УИХ-ын дарга УИХ-ын гишүүдийн ирцийг мэдэгдэж чуулганы нэгдсэн хуралдааны ажиллагааг нээж “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тангараг өргөнө” хэмээн зарлан мэдэгдэхээр заасан байна.
  • Тангараг өргөсөн Ерөнхийлөгч УИХ болон ард түмэндээ хандаж индэрт үг хэлнэ.
  • Ерөнхийлөгч үг хэлж дуусмагц УИХ-ын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өндөрлөснийг мэдэгдэхээр заажээ.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Төрийн тамгыг танхимд залж, тангарга өргөх ёслолын дараа буцаан байранд нь залах, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн жагсаал явуулах заалтыг 2017 онд хүчингүй болгосныг сэргээн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар нарийвчлан тусгажээ.

Мөн бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч тулгар төрийн уламжлалт есөн хөлт Их цагаан туганд хүндэтгэн ёсолж, адис авч, Төрийн хүндэт харуул жагсан, холбогдох албан тушаалтнууд үдэн гаргах журмыг нэмжээ. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд бараалхаж баяр хүргэх, мөн гадаадын зочин, төлөөлөгчид Ерөнхийлөгчид бараалхаж баяр хүргэх ёслолыг Төрийн ёслолын газар, Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газар хамтран зохион байгуулахаар тусгасан байна.

ПСР шинжилгээ авах явуулын автобусыг нэмэлтээр гаргажээ
ПСР шинжилгээ авах явуулын автобусыг нэмэлтээр гаргажээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.