Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: Гишүүд зохих ёсоор нь асуувал сайн байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 9 секунд

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг хэлэлцэж байна. Засгийн газраас өргөн барьсан тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд хууль санаачлагч болон холбогдох байнгын хорооноос асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Ард түмэн биднээс бодитой үр дүн шаардана. Гар баригдаж, нүдэнд харагдаж хэмжигдэх авсан амлалтаа хэрхэн яаж биелүүлэв гэдгийг нэхнэ. Тиймээс бид одооноос энэ төлөвлөлт дээрээ өгсөн амлалт, тавьсан зорилтуудаа хэрэгжүүлэхдээ илүү сайн анхаарах хэрэгтэй байгаа юм. Тийм болохоор би үүнийг асуугаад байгаа юм. Энэ оруулж ирсэн төлөвлөгөөг баталснаар 2022 оны эцэст Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 948 арга хэмжээний хэд нь биелэх вэ. Үүнийг хувиар нь тооцож үзвэл хэдэн хувь нь биелэх вэ. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэдэн хувь нь биелсэн байх вэ. Өөрөөр хэлбэл 2022 оны сүүл гэхэд бидний дөрвөн жилийн бүрэн эрхийн 60 хувь нь өнгөрчихсөн байх болно. Бид хийхээр төлөвлөсөн ажлынхаа 60 хувийг хийсэн байх ёстой. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн бодлогын 6.10 дээр байгаа шаардлагууд хангагдахгүй байгаад байна. Энэ тал дээр та хэд анхаарч болсонгүй юу" гэж асуулаа.

Түүний асуултад ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "Энэ баримт бичгийн дараа 2022 оны төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг ЗГ-аас УИХ-д оруулж батлуулна. Тэр үед хувилж тооцдог бололцоо гардаг бол гарах байх. Энэ төлөвлөгөөнд 2022 онд тавьж буй зорилтуудаа хуулийн дагуу тавьсан юм. Хувилахын тухайд 4 жилийн хугацаанд хийгдэнэ. Гэхдээ сүүлийн хоёр жилд туйлын төвөгтэй нөхцөл байдалд дэлхий, улс орон хоёр хоёулаа амьдарч байгааг давхар бодолцох л асуудал шүү дээ. Ер нь бол ковидын нөхцөл байдалд төсвийн орлогын асуудал амаргүй байна. Гашуун сухайтаар өдөрт 1500 гаруй машин гардаг байсан бол одоо 100 гаруй машин л гарч байна шүү дээ. Үүнээс үүдэлтэй бэрхшээлүүд гарна. Энэ бол бодитой үнэн. Нөгөө талаас ЗГ-ын шийдвэрээр ковидын нөхцөл байдлыг даван туулахад хамаг хөрөнгө явж байна. Нэг сая жуулчин гэдгийг хувиар тооц гээд байх юм. Хамаг хөдөлгөө хаачихсан байх үед нэг сая жуулчин оруулж ирэхэд хэцүү биз дээ. За, ингээд зохих ёсоор нь асуувал сайн байна" гэж хариуллаа.

Баяр

Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат суллагджээ
Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат суллагджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.