Хүндээр өвчилсөн Э.Ананд хүү ард түмний тусламж дэмжлэгээр 380 сая төгрөг цуглуулж, хоёр долоо хоногийн өмнө БНСУ-ыг зорьсон билээ. Тэрбээр өчигдөр түүний тусгаарлалтын 14 хоногийн хугацаа дуусч, эхний шинжилгээнүүддээ хамрагдсан.
Харин өнөөдөр түүний ээж өөрийн сошиал хуудсандаа Э.Ананд хүүг нуруу нугасны хавдраас гадна цусны хорт хавдартай болох нь шинжилгээгээр батлагдсан гэж бичжээ. Тэрбээр "Сайн байцгаана уу, нийт Монголчууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Өчигдөрхөн Ананд хүү бид 2 тусгаарлалтнаас гараад эмнэлэгтээ ирлээ гэдэг баярт мэдээ дуулгаж, ирэх долоо хоногт хагалгаанд орохоор төлөвлөгдөж байсан боловч хагалгааны өмнөх цусны шинжилгээгээр санаанд оромгүй онош гарлаа.
Ананд хүү маань цусны дэлгэрэнгүй шинжилгээгээр Нуруу нугасны хавдраас гадна Цусны хорт хавдартай гэдэг нь батлагдаж тэнгэр нурах шиг л боллоо. Иймд сайхан сэтгэлт Монголчуудаасаа дахин нэг удаа хүү бид 2 т тусламжийн гараа сунгаач гэж хүсэх гэсэн юм.
Та бүхэн хандивын аянаа битий зогсоогоорой. Хүү бид 2 одоо Сөүл Самсунг эмнэлэгт хэвтэж бгаа бөгөөд өнөөдрөөс хими эмчилгээндээ орж эхэлнэ ээ.
Солонгос дахь утас: 010 5651 9510 Ээж Даваа
Солонгос данс: 2954 01 01 236058 КВ банк. Цогтбаатар Даваа.
Монгол данс: 5447233328 Хаан банк эмээ Цэцэгжаргал