Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уран зураг: “Christie” ордонд өндөр үнээр зарагдсан таван бүтээл

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 46 секунд

Дуудлага худалдааны “Christie's” ордонд өнгөрсөн ажлын өдрүүдэд алдартай зураачдын хэд хэдэн бүтээлийг үнэ хаялцуулан худалдаалжээ. Жеймс Кристигийн 1766 онд үүсгэн байгуулсан түүхтэй “Christie's” ордон нь Нью Йорк хотын Рокфеллер төвд байрладаг байна. Тус ордонд 20-р зууны уран бүтээлийн үзэсгэлэн-д дэлгэгдэж, дуудлага худалдаагаар өндөр үнэд хүрч зарагдсан түүхэн уран зургуудийг сонирхуулж байна.

Винсент Ван Гог “Тренктай дахь гүүр”- 39.2 сая ам.доллар

Нидерландын пост импрессионист зураач Ван Гогийн “Тренктай дахь гүүр” уран зураг 39.2 сая ам.доллароор зарагджээ. Зурагны үнэ 34 сая ам.долларт хүрсэн боловч нэмэлт бүх зардлыг тооцсоноор худалдан авагч нийт 39.29 сая ам.доллар төлжээ. Ван Гог уран бүтээлийнхээ хамгийн оргил үе дээрээ энэ бүтээлийг туурвисан гэж мэргэжилтнүүд үздэг байна. Бүтээлийг 2022-2023 онуудад Детройт хотын Урлагийн их сургуульд дэлгэн үзүүлнэ. Зураач Винсент Ван Гог 1890 оны долдугаар сарын 27-нд 37 насандаа гар буу ашиглан амиа хорлосон юм.

Пабло Пикассо "Цонхны дэргэд сууж буй эмэгтэй"-103.41 сая ам.доллар

Пабло Пикассогийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болох "Цонхны дэргэд сууж буй эмэгтэй" (1932) зураг үдшийн дуудлага худалдаагаар 103 сая гаруй ам.долларын үнэ хүрч зарагджээ. Пикассо энэ зургаа 1932 онд усанд сэлэгч Мари-Терез Вальтерт зориулан зуржээ. Уг бүтээлийн эцсийн үнэ 90 сая ам.долларт хүрсэн хэдий ч нэмэлт бүх төлбөрийг тооцсоноор худалдан авагч 103.41 сая ам.доллар төлсөн байна. Амьдралынхаа ихэнх хугацааг Францад өнгөрөөсөн испани зураачийн энэхүү зургийг шинжээчид дуудлага худалдаа эхлэхийн өмнө 55 сая ам.доллароор үнэлсэн аж.

"Цонхны дэргэд сууж буй эмэгтэй"-г хамгийн сүүлд 2013 оны хоёрдугаар сард Лондоны “Sotheby's” дуудлага худалдааны ордонд үнэ хаялцуулж байжээ. Тухайн үед нэрээ нууцалсан нэгэн цуглуулагч 28.6 сая фунт стерлингээр худалдаж авсан байна. Пабло Пикассо кубизмийн урсгалыг үндэслэгч бөгөөд барахынхаа өмнөхөн “Би хэнийг ч хайрлалгүй үхэх юм шиг байна” гэж өдрийн тэмдэглэлдээ бичиж байжээ. Тэрбээр 1973 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр хорвоог орхисон байна.

Марк Ротко “Нэргүй”- 38.1 сая доллар

Америкийн алдарт зураач Марк Роткогийн 1970 онд бүтээсэн “Нэргүй” зургийг Нью Йорк хотноо 38.1 сая доллараар дуудлага худалдаагаар зарсан байна. Ротекогийн хэв маяг нь хэвтээ судал ашиглан тод өнгөний сонголттойгоор шалнаас тааз хүртэл том харьцаатай зурдаг нь бясалгалын шинжтэй байдаг. Тэрбээр Би хэлбэр, өнгө хоорондын зохицолыг сонирхохгүй байна. Харин хүний ​​үндсэн сэтгэл хөдлөлийн илэрхийлэл хамгийн чухал зүйлгэжээ. Ротко 1970-аад онд 66 настайдаа амиа хорложээ.

Энди Уорхол “Мэрилин Монро”- 15.8 сая ам.доллар

Поп-арт хөдөлгөөний үндэслэгчдийн нэг Энди Уорхолын Мэрилин Монрог дүрсэлсэн бүтээл 15.8 сая ам.доллараар зарагджээ. Уорхол хүмүүсийн бодит мэт зураг бус медиа зургуудыг сонирхдог байжээ. Иймд түүний бүтээлүүдэд дүрслэгдсэн алдартнууд үрчлээс, хөгшрөлтгүй байдаг. Лего болон лааз зэрэг сонихолтой зүйлээр уран бүтээлээ хийдэг байв. Тэрбээр амьдралынхаа туршид Кэмпбеллбрендийн лаазалсан хоолыг идсэн байна. Уорхол 1987 онд харьцангуй залуу 58 насандаа таалал төгссөн.

Марк Шагал “Le Flûtiste”- 1.6 сая ам.доллар

20 дугаар зууны хамгийн алдартай зураачдын нэг Оросын уран зураач Марк Шагалын 1973 оны бүтээл “Le Flûtiste” 1.6 сая ам.долларын үнэд хүрч, худалдаалагджээ. “Матиссаас хойш өнгө будаг гэж юу байдгийг жинхнээр нь ойлгодог ганц зураач үлдсэн нь Шагал” гэж түүний тухай алдарт зураач Пикассо хэлжээ. Марк Шагал 1985 онд 97 настайдаа өөрийн студид нас баржээ.

Н.Учрал: Төрийн ордон дахь ажлын өрөөндөө орлоо
Н.Учрал: Төрийн ордон дахь ажлын өрөөндөө орлоо
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.