МУИС физикийн ангиа хааж байгаа гэх мэдээлэл цахим хуудсаар цацагдсан нь олны анхаарлыг татсан. Тэгвэл Монгол Улсын их сургууль Физикийн ангийн хөтөлбөрийг хаагаагүй, хаахгүй гэдгийг тус сургуулийн хэвлэлийн ажилтан Г.Билгүүн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Тэрбээр "Харин ч бүр энэ жил физик зэрэг байгалийн ухааны салбарт элсэн орсон хүүхдүүдийн сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлдөг байсан нь 100 хувь болж өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл үнэгүй сурна гэсэн үг. Нэгдүгээр курсдээ сайн сурвал буюу дүн нь 3.2 голчоос дээш бол жил бүр 100% төлбөрөө чөлөөлүүлэх боломжтой" гэлээ.