Дөрөвдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 351 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Үүний 195 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ.
Нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас гурван хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг хүүхдийн амь хохирчээ. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 12:00 цагийн орчим ХУД-ийн зургадугаар хороо Нүхтийн задгайд "Mercedes Benz" маркын автомашины жолооч нь гурван настай хүүхдийг мөргөж, амийг нь хохироосон хэрэг гарсан байна..
Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 144, Орон нутагт 38 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.