МУИС-ийн физикийн ангид 5 оюутан сурдагаас хичээлдээ явдаг 2 оюутан байдаг гэх МУИС-ийн багшийн мэдээлэл олон нийтийн анхаарлыг ихэд татлаа. Мөн физикийн үндсэн анги болон физикийн багшийн ангийн элсэгчид жил ирэх тусам буурч байгаа аж.
Тэгвэл энэ талаар МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал "Системийн мэдээллээс харахад шинээр нэмэгдсэн физикийн багшийн ангийн 2-р түвшинд бүртгэлтэй 5-с 3 оюутан идэвхтэй төлөвт байна. Үндсэн физикийн хөтөлбөрийн 2-р түвшинд идэвхтэй төлөвтэй 14 оюутан байна" гэж хариулжээ.
Ч.Ган