Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Сүндэръяа: Ерөнхийлөгч Х.Баттулга, Л.Мөнхбаясгалан, Ө.Шижир, А.Гансүх та нар муу хүмүүс

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 16 секунд

     УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт хүчирхийллүүлсэн гэж мэдэгдээд байгаа иргэн Б.Сүндэръяа цахим хуудсаараа дамжуулан дахин нэг ноцтой мэдэгдэл гаргалаа. Ингэхдээ түүний тэмцлийг Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульдаа ашиглах гэж байна хэмээжээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна

     Б.Сүндэръяа "Хохирогчидоор улс төр хийж з/б ажил яваад байгаа учир үнэнг нь задлахаас өөр арга байсангүй!!! Амьдралаараа тоглуулсан хүн ямар хүнд хэцүү байдгийг мэдэх учир задлахгүй гэж бодож байлаа. Энэ постныхоо хуулийн хариуцлагыг би бүрэн хариуцаж бүр болохгүй бол бичлэгүүдийг нь тавий даа. 2020 оны УИХ сонгууль дууссан ч 2021 оны ерөнхийлөгчийн сонгууль болох учраас тэр өдрөс хойш жил гаруй хугацаанд намайг худалдаж авах гэсэн хүмүүсийн санал баримтуудыг би цуглуулсаар байсан юм.

Өмгөөлөгчдөө дор бүр нь ийм баримтуудаа явуулж мэдэгдсээр явсан.

Аргаа ядсандаа би хувийн асуудлаа нийгэмд дэлгэж туслалцаа л хүссэн.

Гэтэл үүнийг улстөржүүлж намайг ашиглах гэсэн оролдлогууд удаа дараа ирэх нь тасрахгүй байна.

Мөнхбаясгалан эгчээ!

Би таны “Цэнзургүй ярилцлагад орохгүй ээ! Хаагдсан байсан Цензургуй яриа нэвтрүүлгээ сонгуулийн өмнө надад зориулж буцаж нээж намайг оруулах ямар ашиг сонирхол танд байна вэ?

Би дараагийн Сарангэрэл болмооргүй байна. Намайг сонгуульдаа ашиглаж өрсөлдөгч намаа харлуулах гэж битгий оролдоочээ гуйя.

Urug.mn сайтын Болорчимэгээ намайг уучлаарай. Танай репакцыг би олон зуун зуун хохирсон охидын төлөө #metoo хөдөлгөөнд нэгдэж байна гэж ойлгож талархаж суулаа.

Х.Баттулга гэж хүнтэй сонгууль дуустал хаалтын гэрээ хийснийг тань өчигдөр л мэдлээ. Үүнийг би танай ажилтнаас авсан шүү. Миний дүү би охин үртэй хүн болохоор чамайг болон бусад хохирогч охидуудыг бодоод үнэнг хэллээ гэсэн 🙏🏻

Та нар хүчирхийлэгч Цогт-очирын Анандбазар гишүүн болон бусад эрх мэдэл мөнгөтэй хүмүүсийн хүчирхийллийн эсрэг бус өрсөлдөгч намынх нь эсрэг ажиллах төлөвлөгөөтэй Х. Баттулга гэж хүнийг гаргахын тулд бүхнийг цэвэрхэн хийж байгааг ойлголоо.

Тийм учраас урилгаас тань татгалзсан.

Би зөвхөн нэр төрөө сэргээлгэхийг өчнөөн олон хохирсон охидын сэтгэлийн шархыг жоохон ч гэсэн тайтгаруулж зоригжуулахыг хүсч байна.

Би ингэж бичихээс өөр гарцгүй болж байнаа Шижирээ! Чи бид хоёр хэн хэн жаахан хүүхэд байхдаа танилцаж байсан сайхан танилууд. Наад заваан улс төрчид чинь өөрсдийн эрх ашгийн төлөө залуучуудыг ашиглаж өмнөөсөө шоронд хүртэл суулгадаг адгийн амьтад гэдгийг эрх биш мэдэх байх.

Найз нь чиний амьдралыг хайрлаж байна.

Энэ оролдлогуудаа зогсоохгүй бол би илүү ихийг чиний тухай дэлгэх болно шүү!

Сонгуулиа надаас холуур хийчих тэгэхүү... Найз Нарааг маань мөн битгий энэ заваан улс төрдөө ашигла. Тэр та нарыг бодвол хүн чанартай хүн. Хэцүү үед минь тулга болсон хүн.

Харин Х. Баттулгыг тойрсон та нар муу хүмүүс...

Буурал Гансүх ахаа! Та Ерөнхийлөгчдөө хэлж ойлгуул, надаар улстөр хийхээ боль! үгүй бол эхнэр Золоогын тань ч чат надад бий шүү...

Зөндөө хүнээр санал тавиулж байна.

Та бүхний мөнгө надад хэрэггүй ээ.

#metoomovement хөдөлгөөн бол маш олон хохирогч нартай хэний ч санхүүжилт зохиолоор яваагүй хэн нэгний амь нас, эрүүл мэнд, гэр бүл нэр төрөө золиослон байж эхлүүлсэн хөдөлгөөн юм.

Бид хэнийг нь хэн бэ гэдгийг ялгахтайгаа болсон!

Хохирогч бид зөвхөн Булган аймгаас хууль бусаар сонгогдсон Цогт-очирын Анандбазар гишүүнд болон бусад эрх мэдэл эд хөрөнгөөрөө сул дорой ард түмнийг дээрэлхэж доромжилж татаж чангаадаг энэ хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх!

Наад бохир улс төрөө та нар дээгүүрээ хийгээд зодолдоод дуус.

Одоо ингэж бичлээ гээд троллууд нь хэсэг л намайг элдэвээр гутаан доромжлох байх шүү Дамбадаржаа Гиймаажаваас эхлээд.

Ялгаж салгаж ойлгоорой түмэн минь.

Та нар Монголын ард түмнийг 2 талцуулчаад хөшигний ард хөтлөлцдөг хүмүүс!

Найз гэж байхгүй ашиг сонирхол нийлсэн хүмүүс л бий гэж та нар үргэлж ярьдаг.

Сонгож чадсан юм бол буулгаж бас чаднаа! Монголын ард түмэн" гэжээ.

ЭМЯ: 1107 тохиолдол батлагдаж, 6 хүн нас барлаа
ЭМЯ: 1107 тохиолдол батлагдаж, 6 хүн нас барлаа
 
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.