Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэцийн шийдвэрийг хүлээж улс төр “тэг зогсолт“ хийсэн үү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 27 секунд

         УИХ энэ долоо хоногт үндсэндээ ТЭГ ЗОГСОЛТ хийв. Хаврын чуулганы үргэлжлэн энэ долоо хоногт явагдах ёстой байсан. Гэвч олон нийтийн анхааралд төдийлөн ордоггүй ажлын хэсэг болон дэд ажлын хэсгүүдээ хуралдуулах хуваарь зоогоод, намууд бүлгээ ч хуралдуулсангүй. "Гарьд магнай" кинонд "наадам хойшилно гэдэг нэг л учиртай" гэдэг шиг зүйл болоод байна уу гэж хардмаар.

      Албаны хүмүүс нь "Хөл хорио тогтоосон болон гишүүдийн туслахууд ковидын халдвар авсан зэрэг шалтгаанаас болсон байх" гэсэн тайлбарыг өгсөн.

      Гэхдээ энд нэг сонин зүйл байгаа нь өнгөрсөн хугацаанд Монгол Улс их бага хэмжээгээр бараг долоон удаагийн хөл хориог тогтоосон. Бүхнийг хаасан сүртэй хөл хориогоо 4 дэхь удаагаа тавьж буй нь энэ. Энэ бүх хугацаанд УИХ-ын чуулганы үйл ажиллагаа тасалдсан удаа байхгүй. Харин ч боломжийн зохицуулалтыг хийж цахим хэлбэрээр хуралдаж маш олон хууль баталж, хэвийн үйл ажиллагаагаа хангаж ирсэн. Тиймээс ковид, хөл хорио гэсэн тайлбарт нь итгэхэд бэрх л байна.

       Харин улс төрийн ТЭГ ЗОГСОЛТ ковидын халдвар биш энэ хаврын, магадгүй ирэх 6 жилийн улс төрийн өнгө хаашаа эргэх. Хэн ямар улс төр хийвэл хожоотой, бас хохиролтойг тодорхойлох асуудлыг Цэц өнөөдөр хэлэлцэх гэж буйтай холбож хардах нөхцөл бүрдээд байна. Ерөнхийлөгч нь өөрийгөө дэвших эрхтэй гэсэн нэвтрүүлгийг бэлтгэж хэвлэлүүдээр цацаж, хариуд нь МАН нь гадны нэг авлигчтай мань эрийг холбож "байлдсаар" өчигдөр өнгөрөв. Мөн эрх баригчдын нэг гишүүн нь хүчирхийлэгчийн "дүрээр" нийгэмд цоллуулж байгаа зэрэгтэй бас холбож чуулган, бангын хороо хуралдахгүй байгааг тайлбарлаж болох юм. Хоёр хоногийн өмнө гэхэд л “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт ба Монголын хөгжлийн загвар” зөвлөлдөх цахим уулзалт болсон. Ажлын хэсгүүд хуваарийн дагуу хуралдсан. Чуулган зохион байгууллаа гэхээр бүгд ирээд танхимд суудгаа больчихсон. Ийм байхад ковид руу, эсвэл хөл хорио руу чуулган хуралдахгүй байгаа шалтгаанаа дан ганц чихэх утгагүй. Хэдий шалтаг ч гэсэн өнгөрсөн хугацаанд та бүхэн энийг шалтаг болгож авч үзээгүй.

    Явж, явж чуулган хуралдахгүй байгаа цаад учир зангилаа нь Ерөнхийлөгчийн нэр дэвших эсэхийг "шүүх" Үндсэн Хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаантай уягдах болов уу даа. Ер нь энэ хаврын болон ирэх жилүүдийн улс төрийн бодлогыг яаж төлөвлөх вэ. Хэн ямар тоглолтыг улс төрийн өрөг дээр хийх вэ гэдгийг өнөөдөр явагдах цэцийн шийдвэрийг харж байж АН, МАН болон улс төрийн намуудын нөлөө бүхий фракц, бүлэглэлүүд хар зургаа гаргана.

Баяр

 

Зарим дарга нар өдөөд байна уу? өлсөөд байна уу?
Зарим дарга нар өдөөд байна уу? өлсөөд байна уу?
 
7 хүн нас барсан ослоос амьд үлдсэн эмэгтэй Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна
7 хүн нас барсан ослоос амьд үлдсэн эмэгтэй Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.