Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ёс суртахуунгүй үйлдлээсээ болж карьераа сүйрүүлсэн одууд

Ангилал
Social pop
Огноо
Унших
7 минут 36 секунд

Дэлхийн одууд алдар нэрт хүрч, амжилт гаргасан ч ёс суртахуунгүй үйлдлээсээ болж карьераа сүйтгэх тохиолдол гардаг байна. Үүний хариуд хамтран ажиллаж буй байгууллагууд нь гэрээгээ цуцалж, дахин олны нүдэнд өртүүлэхгүй байх зэрэг арга хэмжээнүүд авдаг. Зарим одууд хийсэн буруу үйлдэлдээ үнэнчээр уучлал гуйж хариуцлагаа хүлээдэг бол эцсээ хүртэл үгүйсгэх нэгэн ч байдаг аж. Ингээд өөрсдийн алдаанаас болж карьераа сүйрүүлсэн оддыг сонирхуулж байна.

1. Да Ён болон Жэ Ён

БНСУ-ын волейболын үндэсний шигшээ багийн ихэр тамирчид болох Да Ён, Жэ Ён нар дунд сургуульд байхдаа үеийнхээ хүүхдүүдийг дээрэлхдэг байсан нь илчлэгдэж, шигшээ багаасаа хөөгджээ. Өдгөө 24 настай ихэр волейболын тамирчид гаргасан үйлдэлдээ хүлцэл өчсөн бөгөөд өсвөр насны хүүхдүүдийн гаргадаг зан авир, үйлдэл хэмээн тайлбарласан байна. Ихэр тамирчдыг ирэх Токиогийн олимп болон 2021 оны үндэстнүүдийн лигт оролцох бүрэлдэхүүнд багтаахгүй бөгөөд багаас нь хөөжээ.

2.Крис Броун

АНУ-ын дуучин, рэппэр, дуу зохиогч Крис Броун 2009 онд тухайн үеийн найз бүсгүй дуучин Рианнагийн биед халдаж хүнд гэмтэл учруулсан хэргээр яллагдаж байжээ. Мөн 2013 онд түүнтэй хамт зургаа даруулахыг хүссэн нэгэн фенд хүч хэрэглэн саатуулагдаж байжээ.

3.Пола Дин

Пола Дин хэмээх ургамлын тос (масло)-оор төрөл бүрийн амттай зүйлс хийсээр алдартай болсон эмэгтэй нэг л удаа арьс өнгөөр ялгаварласан өнгө аяс гаргасныхаа төлөө өөрийн карьераа сүйтгэжээ. Тэрбээр 14 ном, сүлжээ ресторан, Food Network дээрх шоунууд, том компаниудын гэрээтэй байсан цуцлагдсан байна.

4.Майк Тайсон

Мэргэжлийн боксын хүнд жингийн аварга Майк Тайсон 18 настай Десири Вашингтоныг хүчиндсэн хэргээр 10 жилийн хорих ял авч байжээ. Гэвч тэрбээр гурван жил хоригдсоныхоо дараа суллагдаж, хүчингийн хэрэг хийгээгүй гэж нэр төрөө сэргээхээр оролдож байв.

5.Ланс Армстронг

Ланс Армстронг “Nike” брэндийн нүүр царай болж, түүний зүүдэг “Livestrong” нэртэй шар өнгийн бугуйвч нь дэлхий даяар олон зуун мянган фенүүдийнх нь гар дээр очиж байв. Гэвч түүнийг допин хэрэглэж байгаа гэсэн цуурхал тархаж эхэлсэн бөгөөд олон удаа шинжилгээ өгсөн ч хариу нь сөрөг гардаг байжээ. Харин 2013 оны Опра Винфригийн шоун дээр допин хэрэглэдэг байснаа хүлээн зөвшөөрсөн тул “Nike” компаниас түүнийг ивээн тэтгэхээ больж, шагналуудыг нь хураан авч, унадаг дугуй унах эрхийг нь бүр мөсөн хязгаарласан байна.

 

6.Кэти Гриффин

АНУ-ын комедиан Кэти Гриффин өнгөрсөн оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ерөнхийлөгч асан Доналд Трампын цусанд будагдсан хиймэл толгойн зургийг өөрийн цахим хаягтаа оруулжээ. Энэхүү үйлдлийнхээ төлөө тэрбээр бусдыг хүчирхийлэлд уриалсан хэмээн буруутгагджээ. Ёс зүйн хэм хэмжээг давсныхаа төлөө тэрбээр өөрийн АНУ дахь комедианы кареераа өндөрлүүлж эцэст нь Мексик улсыг зорьжээ.

7.Жо Бюн Гью

Жүжигчин Жо Бюн Гьюг хүчирхийлэл үйлддэг байсан нь хөдлөшгүй баримт, нотолгоогоор тогтоогдсон байна. Өдгөө 24 настай “Girls’ Generation 1979”, “Sky Castle” зэрэг кинонуудад дүр бүтээж байсан юм. Түүнд зодуулсан хохирогч “Нэг өдөр сургууль тараад Жо Бюн Гью нэг найзтайгаа  намайг хүчээр караоке руу дагуулж явсан. Караокены төлбөр 30 гаруй долларыг би төлсөн. Тэд намайг сүүлийн дууг дуул гэсэн боловч би хөгжмийн сонсгол муутай учир сайн дуулж чадахгүй гэдгээ хэлсэн. Гэвч тэр микрофон барьж аваад намайг цохиж эхэлсэн. Аргагүйн эрхэнд дуулж эхэлмэгц тэд шоолсон” хэмээн нотлох баримт болсон зургуудыг дэлгэжээ. Энэхүү баримтээр Жо Бюн Гью гарах гарцгүй болж KBS телевизийн бүтээж буй “Come Back Home” шоунаас өөрийн хүсэлтээр гарчээ.

8.Пак Сан Ха

Өмнөд Солонгосын волейболын шигшээ багийн тамирчин Пак Сан Ха дунд сургуульдаа ангийнхаа хүүхдийг зодож байсан нь илчлэгдсэн тул хариуцлагаа үүрэн, их спортоосоо зодог тайлж буйгаа зарлажээ.

эрбээр захиандаа “Надаас болж зовсон хүмүүсээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Өнгөрсөн хугацаанд ёс зүйгүй үйлдэл хийснийг зөвтгөх аргагүй.  Эдгээр нь уучлагдах боломжгүй үйлдлүүд байсан. Жүжиглэж эхлэхдээ, би өнгөрсөн амьдралаа халхалж байхдаа, олон нийтийн зүгээс маш их анхаарал халамжын үр дүнд  өдий зэрэгт хүрсэн юм шиг санагддаг. Гэсэн хэдий ч миний зүрх сэтгэлийн буланд өнгөрснийг буруутгах мэдрэмж үргэлж эргэлдэж, эргэж буцахад хэтэрхий оройтсонд харамсдаг. Харанхуй өнгөрсөн цаг үргэлж намайг дарж байсан.  Жүжигчин гэдгээ хараад би удаан хугацааны туршид зовж шаналж байсан хүмүүсийн өрийг гүнээ цайруулж, бүх амьдралаа угааж арилгаж чадахгүй өнгөрсөн амьдралаа эргэцүүлж, харамсах болно.  Миний  маш том буруугаас болж драмыг чимээгүй байлгаж байсан нэвтрүүлэгчид, продакшны баг, жүжигчид, ажилтнуудад асар их хохирол учруулах нь эмзэг бөгөөд нүгэлтэй байна. Драма надаас болж цаашид хохирол амсахгүй байх гэж чин сэтгэлээсээ хүсч байна.  Надад гомдсон бүх хүмүүст чин сэтгэлээсээ өвдөг сөгдөн уучлалт гуйж байна” гэжээ.

9.Жи Сү

Жүжигчин Жи Сү ахлах сургуульдаа хүүхдүүдийг зодож, мөнгө авдаг байсан үйлдлүүд энэ оны гуравдугаар сард ил гарч эхэлжээ. Тэрбээр хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, инстаграмдаа гараар бичсэн уучлалт гуйсан захианы зургийг оруулжээ. Олон хүн энэхүү хэргийг нотлох баримттай, “уучлах аргагүй” гэж үзэж байгаа юм. Жи Сү өөрийн бурууг хүлээж, шинэхэн киноны зураг авалтаас өөрийн хүсэлтээр гарчээ. Энэхүү уран бүтээлд тэрбээр удаан хугацааны дараа гол дүрд тоглох байсан аж.

10. Жонни Депп

Этгээд дүрүүдээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Жонни Деппийн карьер 2016  оноос эхлэн уналтанд оржээ. Хамгийн муу дүрийн номинацид нэр дэвшин, хагас сая долларыг салхинд хийсгэсэн, шүүхэд өөрийн санхүүгийн компанийн эсрэг зарга үүсгэсэн, түүний ээжийн үхэл, Амберын дэгдээсэн скандал, салалт, олон кино компаниудаас татгалзсан хариу сонссон байна.

Вакцин хүлээх гэж хөл хорьсон ба МАН-ын даргын илтгэлийн Хятадтай холбоотой хэсгээс шалтгаалж хил хаагдаж, вакцин тасарсан уу
Вакцин хүлээх гэж хөл хорьсон ба МАН-ын даргын илтгэлийн Хятадтай холбоотой хэсгээс шалтгаалж хил хаагдаж, вакцин тасарсан уу
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.