ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар өчигдөр /2021.01.21/ болсон УИХ-ын чуулганы үеэр "Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт шүүгч хүн ирж, хэнд хэдэн жилийн ял өгөх үүрэг даалгавар авдаг ёсыг халсан" гэж ярьсан. Тэгвэл түүний ийнхүү ярьсныг шалгуулахаар "Оюуны-Инноваци" ТББ-аас АТГ-т ханджээ.Тус төрийн бус байгууллага энэ талаар "Х.Нямбаатарын хэлсэн үгийг нэг талаас гэмт хэргийн шинжтэй, нөгөө талаас энэхүү мэдээлэл нь худал тохиолдолд шүүх, шүүгчдийн нэр хүндэд халдсан үйлдэл болно. Цаашид аливаа улс төрчөөс шүүх, шүүгчдийн талаар хэлж, ярихдаа "гэмт хэргийн шинжтэй үйлдэл"-ийн тухай дурдсан тохиолдол мөрдөн шалгах байгууллагад тухай бүр хандаж асуудлын үнэн, худлыг тогтоолгохоор ажиллах болно" гэж мэдэгдлээ.
Х.Нямбаатарыг шүүгчдийн нэр хүндэд халдсан эсэхийг шалгуулахаар АТГ-т хандлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.