Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Товчоодоор 105 шуудай сайжруулсан шахмал түлш зөөвөрлөсөн зөрчил гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Нийслэл хот руу орох авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өчигдрийн 09:00 цагаас өнөөдрийн 06:00 цагийн хооронд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1,205 тээврийн хэрэгслээр 2,352 зорчигч нэвтэрчээ.

Мөн 1,574 тээврийн хэрэгслээр 3,051 зорчигч хотоос гарсан байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 80 ажилтан үүрэг гүйцэтгэж ажиллажээ.

Түүнчлэн Улаанбаатар хот руу зөвшөөрөлтэй 247.1 тонн түүхий нүүрс нэвтэрсэн байна. Харин найман тээврийн хэрэгслээр 105 шуудай сайжруулсан шахмал түлш зөөвөрлөсөн зөрчил гарчээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Ш.Адьшаа: Би А.Отгонбаатарыг хамгаалалтандаа авсан
Ш.Адьшаа: Би А.Отгонбаатарыг хамгаалалтандаа авсан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд