Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт бүртгэгдсэн халдварын найман голомт хяналтад оржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 36 секунд

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Улаанбаатар хотод бүртгэгдсэн коронавируст халдварын хэд хэдэн том кластер өвчлөлийг дэлгэрэнгүй танилцуулав. Тэрбээр "Өнөөдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд коронавируст халдварын 10 гаруй кластер өвчлөл бүртгэгдсэн.

Тодруулбал,

  • Иргэн Д-ийн голомтоос гэр бүл, үзвэр үйлчилгээ, караоке, буяны ажил, найз нөхдийн хүрээнд нийт 48 тохиолдол бүртгэгдсэн.
  • Төмөр замын голомтоос гурван байршилд 16 тохиолдол,
  • ЭС-ийн голомтоос гурван байршилд найз нөхөд, гэр бүлийн хүрээнд 58 тохиолдол,
  • БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос есөн байршилд нийт 387 тохиолдол бүртгэгдсэн. Дээрх голомтоос үүсэлтэйгээр гэр бүлийн хавьтлаар “Тэнүүн огоо”, ХСҮТ зэрэг хэд, хэдэн шалтгаант голомт үүсэж 357 тохиолдол бүртгэгдсэн юм.
  • “Ачтан” эмнэлэгтэй холбоотой голомтоос дөрвөн байршилд 72 тохиолдол,
  • “Мөнххада” компаниас ажлын болон гэр бүлийн гэсэн хоёр байршилд 28 тохиолдол,
  • Баянгол дүүргийн таван орон сууцад 16 тохиолдол,
  • Баянзүрх дүүргийн 17 дугаар хороотой холбоотой голомтот 32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Үндсэндээ Улаанбаатар хотод гарсан дээрх найман том кластер голомтын хариу арга хэмжээ оновчтой болж, голомтуудын хүрээ хязгаар хяналтад орсон бөгөөд сүүлийн 7-24 хоногт халдвар бүртгэгдээгүй байна. Харин Улаанбаатар хотод идэвхтэй байгаа хоёр голомт бий. Үүний нэг нь "Монос" компанийн голомт. Уг голомт өндөр идэвхжилтэй явагдаж байгаа бөгөөд тус голомтоос үүдэлтэйгээр ажилтан, завсар хийж байсан хүн, тэдгээрийн гэр бүлийн хавьтлуудыг оруулаад нийт 40 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Хоёр дахь нь, Тохижилт үйлчилгээний компанитай холбоотой голомт идэвхжилтэй байгаа бөгөөд ажилтан, гэр бүлийн хүмүүсээс нийтдээ 17 хүн халдвар аваад байна. Дээрх хоёр голомт нь идэвхжилтэй байгаа голомтоос халдвар цааш үргэлжилж байгаа" гэлээ.

Мөн Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл “Нийслэл хотоос гадна зургаан аймагт бүртгэгдсэн халдварын голомт бүрэн хяналтад орж, цомхтгосон гэж үзэж болно. Учир нь тархвар судлалын хоёр нууц үеийн хугацаа дууссан байна” гэв.

Автобус, таксинд QR код байршуулав
Автобус, таксинд QR код байршуулав
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.