Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, "Тавантолгой дулааны цахилгаан станц" төслийн ерөнхий гүйцэтгэгчийг ойрын хугацаанд сонгон шалгаруулж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэр гаргуулахыг холбогдох сайд, дарга нарт даалгажээ.
Станцын барилга угсралтын ажлыг Засгийн газраас энэ оны хоёрдугаар улиралд багтаан эхлэхийг холбогдох сайд, компанийн удирдлагад даалгасан. Монгол Улсын Засгийн газар, "Оюу толгой" компанийн байгуулсан Нэмэлт өөрчлөлтийн тухай гэрээнд станцын барилгыг 2021 оны долоодугаар сарын 1-нээс өмнө эхлүүлж, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө ашиглалтад оруулан Оюутолгой төслийг эрчим хүчээр найдвартай хангахаар тусгасан юм.