Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Одонтуяа гишүүн суулт зарлахаа мэдэгдлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Төрийн ордон мэдээлэл хийлээ. Тэрбээр гадаадад гацсан, эх орондоо ирж чадахгүй байгаа иргэдийн эрхийг хамгаалж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлжээ. 

Тэрбээр "Гадаадад гацсан маш олон хүн эрсдэлд ороод байна. Ялангуяа БНСУ-д 4000 гаруй хүн байна. Монгол Улсад хүний эрх зөрчигдөхийг зүгээр хараад сууж болохгүй. Гадаадад байгаа иргэдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар Хүний эрхийн үндэсний комисст шаардлага хүргүүлсэн. Гадаадад байгаа иргэдээ яаралтай татаж авах ажлыг хийх хэрэгтэй. Буцах өдрөө хүлээгээд хоол хүнсгүй, амьдрах байргүй хоног өнгөрүүлж байгаа иргэд бий. Төлөвлөгөөт нислэгийн хуваарийг тодорхой болгож, иргэдэд нээлттэй мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүллээ. Хариугаа хүлээж автлаа төрийн ордны хоёр давхарт суулт хийнэ" хэмээн мэдэгдлээ. 

Баруун 4 зам орчимд агаар
Баруун 4 зам орчимд агаар "Их бохирдолтой" байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.