Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэтхэг вакцинжуулалтын хөтөлбөрөө эхлүүлэв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 0 секунд

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди дэлхийн хамгийн өргөн хүрээг хамарсан вакцинжуулалтын хөтөлбөрүүдийн нэгийг өнөөдөр эхлүүлжээ.

Энэтхэгт эхний ээлжид эмнэлэг болон галын шугамд ажиллаж буй 30 сая хүнийг Оксфордын их сургууль, “AstraZeneca” компанийн хамтран гарган авсан вакцин болон “Bharat Biotech” компанийн гарган авсан вакцинаар дархлаажуулахыг зорьж байгаа аж.

Энэтхэг энэхүү хоёр вакцины аль алийг дотооддоо үйлдвэрлэж байгаа юм. Дэлхийд хүн амын тоогоороо хоёрдугаарт жагсдаг тус улсад вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлсэн эхний өдөр 300 мянга орчим хүнд вакцины эхний тунг тарихаар төлөвлөжээ. Энэтхэгт өнөөдрийн байдлаар 10 542 841 хүн коронавирусний халдвар авснаас 96.5 хувь нь буюу 10 179 715 хүн эдгэрч, 152093 хүн нас барсан байна.

Танилц: Рио Тинто-гийн дэлхий даяар олборлож буй 36 уурхай
Танилц: Рио Тинто-гийн дэлхий даяар олборлож буй 36 уурхай
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.