Х.Нямбаатар: Нийслэлээс ирэх онд эрчим хүчний долоон төсөл хэрэгжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатарт Төв цэнгэлдэх хүрээлэнд байгуулагдсан “Мөсөн хотхон”-ыг танилцуулах үеэрээ эрчим хүчний төслүүдийн талаар дараах мэдээллийг өглөө.

Хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлээс ирэх онд эрчим хүчний долоон төслийг хэрэгжүүлнэ. ДЦС-5, Эмээлтийн 24 МВт-ын дулааны цахилгаан станц, Дэнжийн мянгын хийн дулааны станц, Хан хиллсийн хажууд хийн дулааны станц, Дамбадаржаагийн дулааны станц, Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барихаар бэлтгэл ажлууд хийгдэж байна. Бид ирэх онд цахилгаан болон хийн шилжилтийг хийнэ. Улаанбаатар хотод хатуу түлш түлж байгаа 174 мянган өрх бий. Энэ жил хоёрдугаар сарын 1-н гэхэд 5000 айлыг хийн хэрэглээнд шилжүүлж байна. Айлууд сэтгэл хангалуун байна” гэв.

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр өсвөрийн хийлчдийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр өсвөрийн хийлчдийг хүлээн авч уулзлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!