Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг "Алтан цом"-ын төлөөх үндэсний бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ. 2026 оны дөрөвдүгээр сар хүртэл 6 сарын турш үргэлжлэх "Алтан цом"-ын барилдаан энэ жил олон шинэчлэлттэйгээр эргэн ирсэн. 2022, 2023, оны “Алтан цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүд нутаг нутгийн дэвжээгээрээ баг болон хуваагдаж, хүчийг үзэн барилддаг байсан бол энэ жил чансаа өндөр 64 бөх ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ КОМПАНИУД-ын нэр дээр барилдах юм.
Өмнө жилүүдэд нутаг нутгийн дэвжээгээрээ баг болон өрсөлддөг байхад "Багуудын чансаа харилцан адилгүй, хүч тэнцвэргүй "тулаан" болж байна" гэх шүүмжлэл дагуулдаг байсан бол энэ жилийн багууд хэн нь түрүүлж, хэн нь удаалахыг урьдчилж таахын аргагүй нөхцөл байдлыг бий болгож, хүлээлт үүсгээд байна.
Дашрамд сонирхуулахад, Улсын Заан Б.Серик барилдааны үеэр өөрийн хийдэг "Заан Каз"-аа зарахаар болсон гэдгээ мэдэгджээ.