Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх долоо хоногт БНХАУ-аас эхний ээлжийн 2 мянган тонн АИ-92 автобензиний ачилт хийгдэж эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, АМГТГ болон шатахуун импортлогч ААН-үүдийн төлөөлөл 2025 оны 10 дугаар сарын 24-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо Петрочайна интернэшнл компанийн дэд ерөнхийлөгч Wang Xin тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийсэн билээ.

Монголын талаас Петрочайна интернэшнл компаниас худалдан авах шатахууны нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх, эхний ээлжинд 10 дугаар сард захиалсан АИ-92 автобензины үйлдвэрлэл, ачилт тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулахад анхаарч, манай улсад тулгараад буй хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлж ажиллах, цаашид хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой явуулах, сар бүр нийлүүлэх шатахууны нэр төрөл, тоо хэмжээг тохирох, үнэ тооцох нэгдсэн томьёололтой болох, урт хугацааны гэрээ байгуулах талаар санал тавьж хэлэлцсэн байдаг.

Үргэлжлүүлэн, Монголын компаниуд 10 дугаар сард эхлээд 6900 тн, нэмэлтээр 7600 тн, нийт 15500 тонн АИ-92 автобензин захиалаад байгаа.

Үүний 2000 тонныг үйлдвэрлэж ачихад бэлэн болсон ба экспортын квот, төмөр замын хуваарь гармагц ирэх долоо хоногт ачилтын зохион байгуулж, экспортолж эхэлнэ.

Үлдсэн бүтээгдэхүүнийг тасралтгүй үйлдвэрлэх ажлыг зохион байгуулж байгаа ба 11 дүгээр сарын эхнээс нийлүүлээд явна гэдгээ илэрхийлэв.

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх санал асуулга энэ сарын 26-ны 00 цаг хүртэл үргэлжилнэ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх санал асуулга энэ сарын 26-ны 00 цаг хүртэл үргэлжилнэ
 
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.