“Шунхлай“ группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 6 секунд

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран жил бүр нийгэм, эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулсан “Топ 100” аж ахуйн нэгжийг /ААН/ шалгаруулдаг уламжлалтай. Уг уламжлалын дагуу өнөөдөр /2024.11.15/ "Топ-100" ААН-ийг өнөөдөр танилцуулж, групп компанийн амжилтаар “Шунхлай”групп хоёрт жагслаа.

"Топ-100" ААН-ийг шалгаруулж, эрэмбэлэхдээ тухайн байгууллагын жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилдаг.

Тэгвэл "Шунхлай" группийн нийт 8 компани дээрх үзүүлэлтүүдээрээ 2023 оны “ТОП-100” ААН-д шалгараад байна.

Тодруулбал,

• АПУ ХК,

• Шунхлай Трейдинг ХХК,

• Шунхлай ХХК,

• Дижитал Концепт ХХК

• АПУ Трейдинг ХХК,

• Спиртбалбурам ХХК,

• Скайтел ХХК,

• АПУ Дэйри ХХК гэсэн 8 компани “ТОП-100” ААН-ээр тодорлоо.

-Орлогын хэмжээгээр “Шунхлай” ХХК, “АПУ Трейдинг” ХХК,

-Улсад төлсөн татварын хэмжээгээр “АПУ” ХК,

-Нийт ажлагсдын тоогоор “Дижитал Концепт” ХХК -д эхний 10 дугаарт эрэмбэлэгдээд байна.

Монгол улсын ууган компаниудын нэг болох “Шунхлай групп” нь 1993 онд авто машины баталгаат засвар үйлчилгээний цомхон бизнесээс гараагаа эхэлж байсан Шунхлай Групп нь өнөөдрийн байдлаар бизнесийн 6 чиглэлд 30 орчим охин болон хараат компанид 7800 орчим ажилтан ажиллагсадтай Монголын том групп компанийн нэг болтлоо өргөжин тэлээд байна.

Тус групп нь үүсэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ тогтмол биелүүлж, улс орон нутгийн төсөв бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж, иргэдийг тогтвортой ажлын байраар хангаж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа чандлан биелүүлсээр ирсэн билээ.

С.Жавхлангийн “Гавьяатын найр“ тоглолтын энгийн тасалбар 50 мянга, VIP тасалбар 100 мянган төгрөгөөр зарагдаж байна
С.Жавхлангийн “Гавьяатын найр“ тоглолтын энгийн тасалбар 50 мянга, VIP тасалбар 100 мянган төгрөгөөр зарагдаж байна
 
“Батлагдсан хуулийг болохгүй гэх эрх О.Алтангэрэлд байхгүй. Би ч гэсэн 1-2 өдрийн настай ПОПУЛИЗМ хийж чадна“
“Батлагдсан хуулийг болохгүй гэх эрх О.Алтангэрэлд байхгүй. Би ч гэсэн 1-2 өдрийн настай ПОПУЛИЗМ хийж чадна“
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!