Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ПРОКУРОР: Б.Ганхуягийн “Мэдээлэл өгье“ хамтран ажиллагч этгээдээр тогтоож өгөөч гэх хүсэлтийг хүлээж авах боломжгүй

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 5 секунд

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Энэ үеэр Б.Ганхуяг "Намайг болон манай гэр бүлийг хамгаалалтад авч өгнө үү" гэх хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргасан. Учир нь "Яллагдагч Б.Ганхуяг миний бие "нүүрсний" гэх хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлж, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ асуудлаар мөрдөн шалгах байгууллагатай хамтарч ажиллах хүсэлтэй байна.

Хамтран ажиллах эрх бүхий этгээдээр тогтоож намайг болон миний гэр бүлийг хамгаалалтад авч өгнө үү" гэсэн юм.

Харин прокуророос түүний хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэлээ. Тодруулбал, ПРОКУРОР "Б.Ганхуягийн "мэдээлэл өгье" хамтран ажиллагч этгээдээр тогтоож өгөөч гэх хүсэлтийг хүлээж авах боломжгүй.

Гэмт хэргийн зохион байгуулагчийг хамтран ажиллагч этгээдээр тогтоох хууль зүйн үндэслэл байхгүй" гэлээ.

Иргэний гомдлоор Б.Юмжирдуламыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
Иргэний гомдлоор Б.Юмжирдуламыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд