Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

NAS SUMMIT: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг ДНБ-ий 4 хувьд хүргэх боломжуудын талаар санал солилцлоо

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 51 секунд

Монгол Улсыг дэлхий дахинд сурталчилан таниулж, алдарт контент бүтээгч нарыг арга, туршлагаас суралцах NAS SUMMIT хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эрх зүйн орчин нөхцлийг сайжруулах тэр дундаа оюуны өмч, хамтын ажиллагаа, түгээлтийн дэд экосистемийг бий болгох хүрээнд Соёлын яамнаас хэд хэдэн олон улсын гадаад хамтын ажиллагааг эхлүүлсэн билээ. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбар тэр дундаа дижитал агуулга бүтээгч нар олон улсад гарах боломжийг бодлогоор үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд бид дотоодын агуулга бүтээгч нараа чадавхижуулахад энэхүү NAS SUMMIT чухал нөлөөтэй эхний алхам юм хэмээн салбар яадын зүгээс онцолж буй.

Цаашлаад Youtube Local, Android төлбөрийн үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлэх хамтын ажиллагааг Монгол улсын засгийн газар эхлүүлэхээр ажиллаж байгаа ба энэхүү үйлчилгээнүүд Монголд нэвтэрснээр стартап, апп хөгжүүлэгчид Android in-app purchase-аар орлогын эх үүсвэртэй болох төдийгүй Монгол контент бүтээгчид Youtube-ээр орлого олох боломж бүрдэх юм. Тус үйлчилгээг бүрэн нэвтрүүлэхэд “Google” компаниас шаардлагатай бэлтгэл ажлыг богино хугацаанд хэрэгжүүлэхээ мэдэгдсэн юм.

Тэгвэл Nas Summit 2023 олон улсын чуулга уулзалтаар эдгээр боломжууд болон Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг ДНБ-ий 4 хувьд хүргэх боломжуудын талаар Nas Daily-н үүсгэн байгуулаг Нусейр Яассин болон АНУ-аас хүрэлцэн ирсэн влоггер Вил Дасович нартай ярилцжээ.

Зайсангийн төмөрбетон гүүрийн өргөтгөл, шинэчлэлт 62 хувьтай үргэлжилж байна
Зайсангийн төмөрбетон гүүрийн өргөтгөл, шинэчлэлт 62 хувьтай үргэлжилж байна
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.