НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард, гуравдугаар улирлыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус олгодог журамтай.
Энэ дагуу НӨАТ-ын энэ оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн байна. Энэ тухай ТЕГ-ын дарга Б.Заяабал "2023 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ.
НӨАТ- ын хуулийн хэрэгжилтийг хангаж, төлбөрийн баримтаа өгсөн худалдаа, үйлчилгээ эрхлэгч, баримтаа авсан худалдан авагч та бүхэндээ баярлалаа" гэжээ.