Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

100 жилийн ойгоор хавтгайрсан бай шагнал амлахгүй байх Ерөнхий сайдын үүрэг хэрхэн биелэх вэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 33 секунд

Энэ жил таван аймгийн 100 жилийн ой тохиож буй. Тодруулбал, Архангай, Төв, Завхан, Хэнтий, Говь-Алтай аймаг энэ өдрүүдэд 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлнэ. Гэхдээ ойн баяртай холбоотойгоор олон нийтийн анхаарлыг татдаг зүйл нь морь, бөхийн бай шагналын асуудал байдаг. Энэ хэрээрээ аймгууд өгч буй амлалт, бэл бэнчин, бай шагналаараа өрсөлддөг гэхэд хэлсддэггүй. Учир нь өнгөрсөн жилүүдийн ойн баярын амлалтуудаас энэ бүхнийг харж болох юм. Тодруулбал, түрүүлсэн морь, бөхдөө байр, машин, 50-100 сая төгрөгийг бэлнээр өгөх зэрэг янз бүрийн амлалтууд өгдөг. Энэ хүрээнд тэрбумаар тоологддог мөнгө эргэллдэг гэсэн үг. Гэвч энэ бүх амлалтын цаана зарим нь амласан зүйлээ өгдөггүй асуудал ч дагалддаг. Тухайлбал, ойн баяр биш ч тамирчин Э.Цэндбаатарыг амжилт гаргахад нутгийн гишүүд нь машин амласан ч өнөөдрийг хүртэл өгөөгүй гэх зэрэг хэл ам тасрахгүй явж ирлээ.

Мөн энэ их хэмжээний мөнгө, бай шагналууд орон нутгийнхандаа нэг талаас дарамт болохоос гадна том мөнгөний цаана улс төр, ашиг хонжоо болон авлига тэргүүтэй буруу гарын мөнгө ч эргэлддэг гэгддэг.

Тэгвэл одоо тохиож буй 5 аймгийн 100 жил болж байгаатай холбогдуулан хавтгайрсан бай, шагналын амлалтууд хэрхэн өрнөх вэ гэсэн хүлээлт олон нийтийн дунд байна.

Өнгөрсөн зургаадугаар сарын 7-нд Засгийн газрын хуралдаанаар аймгуудын ойг тэмдэглэх тогтоол гарах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аймгийн Засаг дарга нарт эд хөрөнгө, бай шагнал амладаг асуудалдаа онцгой анхаарах чиглэл өгч байсан. Үүнийг нь иргэд нийгэм, эдийн засгийн хүнд нөхцөлд бай, шагнал амлаж, төсвийн мөнгийг үргүй зарцуулах нь зохимжгүй гэж хүлээн авсан. Тиймдээ ч ирэх өдрүүдэд болох аймгуудын 100 жилийн ойн баяраар Ерөнхий сайдын үүрэг чиглэл хэрхэн биелэх эсэхийг олон нийт анхааралтай ажиглаж байна.

Улаанбаатарт 25 хэм дулаан, бороотой
Улаанбаатарт 25 хэм дулаан, бороотой
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.