Нийслэлийн онцгой комиссын шуурхай хуралдаан яг одоо болж байна. Хуралдаанаар Нийслэлд 5 хоногийн турш үргэлжлэн орсон ус ихтэй борооны улмаас зарим дүүргийн нутаг дэвсгэр бүхэлдээ үерт автаж, тээврийн хэрэгсэл болон, иргэд зорчих боломжгүй болсны улмаас гамшгийн эрсдлийг бууруулах яаралтай арга хэмжээг авч ажиллаж байгаа билээ.
Тэгвэл НОК-ын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотод өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж ажиллахаар боллоо.
Сэлбэ гол үерлэсний улмаас ойр орчмын айл өрх усанд автаж, зам боогдсон асуудлаарх мэдээллийг манай сурвалжлах баг газар дээр нь шууд дамжуулан хүргэж байна.