Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Чинзориг: Хувийн эмнэлгүүдээс эрт илрүүлгийн шинжилгээний тарифыг нэмэгдүүлэх хүсэлтийг ирүүлж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 5 секунд

No description available.Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаас гарсан шийдвэрийг албаныхан танилцуулж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Засгийн газрын хуралдаанаар эрт илрүүлэг, оношлогоо шинжилгээ болон Ерөнхий сайдын өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нартай уулсзан уулзалтын хүрээнд үүрэг чиглэл өгсөн. 2022 оны Монгол Улсын Засгийн газар шийдвэр гаргаж, иргэдээ эрт илрүүлэг шинжилгээнд хамруулж эхэлсэн. Нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хүн амын 29.6 хувь буюу 1.2 сая иргэн эрт илрүүлэгт хамрагдаад байна. Эдгээр иргэдийн 45.1 хувь нь эрэгтэй, 54.9 хувь нь эмэгтэйчүүд байгаа. Оюутан залуусын дунд эрүүл мэндийн даатгалд хамрагдалт бага байгаа тул залуус оюутнууд эрт илрүүлэгт хамрагдах нь бага байна. Тиймээс ЗГ тогтоол гаргаж, Эрүүл мэнд болон БШУ-ны сайд нар төсвийн багцдаа эрүүл мэндийн даатгалд хамрагдахгүй байгаа залуусыг эрт илрүүлэгт 100 хувь хамруулах тогтоол гарсан. Мөн одоогийн Үндэсний зөвлөлийн шийдвэрээр эрт илрүүлэгт хамрагдах хугацааг хуанлигаар 20 өдөр гэж заасан нь иргэдийн хамрагдалтад сөргөөр нөлөөлж байна гэж үзээд ажлын 20 өдөр болгож өөрчиллөө.

Хоёрдугаарт, сумын эрүүл мэндийн байгууллагууд 30 насны иргэдийн урьдчилан сэргийлэх үзлэгийн багцыг цогцоор нь хэрэгжүүлсэн бол эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилтийг нь бүрэн даах шийдвэр гарган ажиллаж байна. Гуравдугаарт, эрт илрүүлгийн оношлогооны тарифыг нэмэгдүүлэх хүсэлтийг хувийн эмнэлгүүдийн зүгээс тавьж байгаа. Иймээс бид удахгүй Үндэсний зөвлөлийг хуралдуулж, эрт илрүүлгийн тарифыг шинэчлэх, өөрчлөх чиглэлд ажиллана" гэлээ.

Ч.Хүрэлбаатар:  Биржээр арилжаалагдсан нүүрсээ хилээр гаргахдаа тусгай гарцаар гаргана
Ч.Хүрэлбаатар: Биржээр арилжаалагдсан нүүрсээ хилээр гаргахдаа тусгай гарцаар гаргана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.