Жүдо бөхийн 2022 оны дэлхийн аваргын тэмцээнээс -73 кг-д барилдсан олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар ялалт байгуулан АЛТАН МЕДАЛЬ хүртсэн. Тэрбээр олимп, дэлхийн хос медальтан болсон сэтгэгдлээ ийнхүү илэрхийлжээ.
Тэрбээр "Миний хувьд хүүхэд байхаасаа хүсэж мөрөөдөж байсан авахыг зорьж байсан медалиа жилийн зайтай аваад гэртээ ирлээ сайхан байнаа. Энэхүү амжилтын минь ард сайхан гэр бүл минь мөн манай багийн хүчирхэг эрч хүчээр дүүрэн охид, залуус дасгалжуулагч нар болоод ар тал болдог байгууллагууд байгаа шүү гэдгийг хэлэхэд таатай байна. Энэ жилийн зорилгоо болгосон тэмцээн маань сайхан болж дууслаа. Бүгд их ядарсан байх багахан хугацаанд гэр гэртээ гурилтай шөлөө идээд сайхан тухтай орон дээрээ сайн унтаад амраад аваарай. Бидний аялал дуусах болоогүй шүү. 6-хан сарын дараа 2023 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дахиад л болно Катар Доха хотод тэнд очиж түймэр тавьцгаая. Алдаа гаргасан алдаагаа засаад дутуу нь дутуугаа гүйцээгээд урагшаа залуусаа. Манай багт олон олон алтан медаль байгаа гэдэгт итгэж байна түүний төлөө хамтдаа хичээцгээе. Хамтын Хүч Амжилт" хэмээжээ.