Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Металлургичдын зөвлөгөөн болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК нь “Металлургичдын уулзалт-2022” уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Олон жилийн турш удтал хүлээгдээд байсан уг үйл ажиллагаанд мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагууд болон зөвлөх, боловсон хүчнүүд оролцсон бөгөөд тэд "Монгол ган цогцолбор I" төслийн явцтай танилцаж хамтын ажиллагаа оролцоог нэмэгдүүлэх тал дээр зөвшилцөлд хүрчээ.

Дашрамд дурдахад, уг төсөл хэрэгжихэд шаардлагатай байгаа 146 га газрыг тусгай хэрэгцээнд авахыг Засгийн газраас холбогдох байгууллагуудад үүрэг өгсөний дагуу Дархан-Уул аймгийн ИТХ-аар шийдвэрлэхээр болсон байна. Төслийн ТЭЗҮ хийгдээд хяналтын шатандаа оржээ. Мөн төсөл хэрэгжихэд хамгийн шаардлагатай эрчим хүчийг дэд станц барьж шийдвэрлэхээр болсон гэв.

Дэд станц болон цахилгаан дамжих агаарын шугамны ТЭЗҮ хийх санхүүжилтийг сангийн яам, Уул уурхайн яам шийдвэрлэсэн байна. Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн удирдлагын эрх төрд шилжээд удаагүй байгаа ч богино хугацаанд бодитойгоор ахиц гарч байгаа нь энэ юм. Төсөл хэрэгжсэнээр жилд 350.000 тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх гангийн үйлдвэрээс гадна, 643.000 тонн аргалжийн үйлдвэр, 400.000 тоннын хүчин чадалтай хорголжийн үйлдвэр, 200.000 тоннын хүчин чадалтай коксын үйлдвэрүүд ашиглалтанд орох ажээ. Нийтдээ 1700 хүний ажлын байр бий болж, жил тутам 350 тэрбумаас дээш төгрөгийн нэмүү өртөгийг улсын төсөвт бий болгох төдийгүй Монголын хүнд үйлдвэрийн хөгжлийн тулгуур болох юм.

ЖҮДО ДАШТ: Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ
ЖҮДО ДАШТ: Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.