Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Монгол иргэний тархийг хагалсан Орос иргэнийг саатуулан шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 0 секунд

ОХУ-аас манай улс руу орж ирэх хүмүүсийн тоо эрчимтэйгээр нэмэгдэж байгаа. Тэгвэл өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 24-25-ныг шилжих шөнө ОХУ-ын иргэн нийлж, Монгол эрэгтэйн толгойг алхаар цохин хүнд гэмтээсэн талаар бид мэдээлсэн.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "2022 оны 09-р сарын 25-ны 00:30 цагт БГД-ийн ... дугаар тоотод "Нэг орос хүн цагдаа, түргэн дуудаад өгөөч гээд байна" гэх дуудлагыг шалгахад "Оросын холбооны улсын иргэн “Д” 2022 оны 09 дүгээр сарын 22-23-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтэрсэн. Хил дээр танилцсан Монгол Улсын иргэн “А”-н гэрт түрээс төлж амьдрахаар 2022.09.24-ний өглөө 09.00 цагт ирсэн байна. Энэ өдөр “А”, “Д” нар нь тус байрны тоотод оршин суух “Г”-ийн гэрт орж хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд улмаар Монгол Улсын иргэн “Г”, ОХУ иргэн “Д” нар муудалцаж “Д” нь иргэн “Г”-ын толгойн дагзан тус газар алхаар гэмтэл учруулсан хэргийг БГД-ийн ЦГ үргэлжлүүлэн шалгаж байна" гэсэн.

Харин тухайн хэрэг үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас саатуулаагүй, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэхийн тулд Монгол дахь ОХУ-ын ЭСЯ-наас зөвшөөрөл авна гэх мэдээлэл цацагдаад буй.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Иргэн Д нь ямар нэгэн дипломат эрх ямбагүй хүн. Тиймээс ОХУ-ын ЭСЯ-наас зөвшөөрөл авч байж шалгана гэдэг худал мэдээлэл. Түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан" хэмээлээ.

Маргааш нийслэл хотод хур тунадас орохгүй, 21 хэмийн дулаан
Маргааш нийслэл хотод хур тунадас орохгүй, 21 хэмийн дулаан
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.