Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Цолмон: “Дүрэмт хувцас бэлэглэе“ хандивын аян хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
4 минут 3 секунд

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн эцэг эхчүүдийн дунд нийтлэг тулгардаг асуудлын нэг бол яах аргагүй сурагчийн дүрэмт хувцас. Олон хүүхэдтэй айлын хувьд хүүхдүүддээ шинэ порм авч өгөх нь тун бэрхшээлтэй. Түүнээс гадна амьдралын боломж бололцоо бага, дунджаас доогуур орлоготой өрх ч шинэ порм авахаас зүрхшээх нь элбэг. Тэгвэл "Гүүд Нэйборс ОУТББ" нь энэ жил хоёр дахь удаагаа "Дүрэмт хувцас бэлэглэе" хандивын аяныг зохион байгуулж байгаа юм. Тус аяны талаар "Good neighbors Mongolia" ОУТББ-ийн маркетингийн албаны мэргэжилтэн А.Цолмонгоос дараах тодруулгыг авлаа.

-Хандивын аян хэзээнээс эхэлсэн бэ?

-Хандивын аян өнгөрөгч долоодугаар сарын 21-ний өдрөөс эхэлсэн байгаа. Энэ сарын 31-нд хүртэл үргэлжилнэ. Харин хандивыг наймдугаар сарын 25 хүртэл хүлээж авах бол тухайн өдрөөс 31-ний өдөр хүртэл дүрэмт хувцасаа тараахаар төлөвлөж байна.

-Өнгөрсөн жил бас хандивын аян зохион байгуулсан шүү дээ. Энэ жил юугаараа онцлог байна?

-Бид 2021 онд нийт 10469 хүүхдийн гэрээр зочилж, өрхийн нөхцөл байдлын үнэлгээ болон дүрэмт хувцасны эдэлгээ, хэрэглээтэй холбоотой судалгааг хийсэн. Судалгаагаар сурагчдын дүрэмт хувцас жил бүр багадах эсвэл материалаас шалтгаалан элэгдэж цоордог тул шинээр авах хэрэгцээ шаардлага гардаг гэсэн судалгаа гарсан.

Өнгөрсөн 2021 оны хандивын аяныг эцэг эхчүүдийн зүгээс маш их сайшааж хүлээж авсан. Тиймээс Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газраас “ДҮРЭМТ ХУВЦАС БЭЛЭГЛЭЕ” 2022 хандивын аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү аянаар дамжуулан хэрэгцээ, шаардлагатай хүүхдүүдэд сурагчийн дүрэмт хувцас өгснөөр хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах ач холбогдолтой.

Түүнээс гадна өмнгөрсөн хандивын аянаар бид хуучин хэрэглэж байсан, ахин эдэлж хэрэглэхэд тохиромжтой дүрэмт хувцсыг хандиваар аваад угааж, цэвэрлэн хандивлаж байсан бол энэ удаа бэлэн мөнгөөр хандив цуглуулан шинэ дүрэмт хувцас худалдан авч хандивлах гэж байгаагаараа илүү онцлогтой.

-Гэхдээ хуучин дүрэмт хувцасаа мөн хандиваар авах уу?

-Мэдээж авалгүй яахав. Хандив өгөхийг хүсч байгаа иргэд маань хуучин дүрэмт хувцас, бэлэн мөнгө эсвэл, шинэ дүрэмт хувцас авч ирж өгөх боломжтой. Үүнээс гадна өнгөрсөн жилийн хандивын аянаар бид зөвхөн төв оффистоо хандивын пормоо хүлээж авч байсан бол энэ жил зургаан дүүргийн орон нутгийн хөгжлийн төв буюу салбар нэгж дээр хүлээж авч байгаа.

-Хандивын аянд ямар хүүхдүүд хамрагдах боломжтой вэ?

-Манай байууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа явуулдаг зургаан дүүргийн 300 хүүхэд хамрагдах боломжтой. Үүнд, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх, Хан-Уул, Сүхбаатар зэрэг дүүргүүдийн хүүхдүүд буюу манай байгууллагад хамаарагдаж буй хүүхдүүдэд олгох юм.

-Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдүүдэдээ хандивын дүрэмт хувцас авахыг хүсвэл хэрхэн хандах вэ?

-Манай байгууллагаас үйл ажиллагаа явуулдаг зургаан дүүргийн 300 хүүхдэд өгнө гэж төлөвлөсөн байгаа. Гэхдээ эцэг эхчүүдийн зүгээс харъяа дүүргийнхээ хариуцаж буй салбарт хандан хүсэлт тавих боломжтой. Ингэснээр бусад хүүхдүүдэд ч мөн хандивын ажил хүрэх боломжийг олгох юм.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

зогсож байна ба "Good Neighbors Mongolia дурэмт хувцас бэлэглэе 2022 сурагчийн дурэмт хувцасны хандивын аян хандивын данс: голомт банк 1505153341 холбоо барих: сонгинохайрхан салбар 7028-3133 чингэлтэй салбар 8860-4122, 9519-4122 тахилт салбар 88204177, 9188-4177 шархад салбар 7509-4199, 8998-4122 яармаг салбар 7507-4122, 9577-4122 налайх салбар 7023-2109, 8023-2109" гэсэн бичвэр-н элэглэл зураг байж магадгүй

“Хүн-Од”, “Эрүүл монгол мах эко”, “Өргөө мийт трейд”, “Алтайнцээл меат” зэрэг компанийн нийт 220 тонн махнаас нян илэрчээ
“Хүн-Од”, “Эрүүл монгол мах эко”, “Өргөө мийт трейд”, “Алтайнцээл меат” зэрэг компанийн нийт 220 тонн махнаас нян илэрчээ
 
Г.Дамдинням: БЗС байх ёстой. Харин хөнгөлөлт, чөлөөлөлтийг нь зогсоох хэрэгтэй
Г.Дамдинням: БЗС байх ёстой. Харин хөнгөлөлт, чөлөөлөлтийг нь зогсоох хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.