Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын Соёлын элчээр Б.Амарсайханыг томиллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон МУСТА, жүжигчин Б.Амарсайханыг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардууллаа.

Б.Амарсайхан нь Монголын шинэ цагийн кино, урлагийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, монгол уран бүтээлчдийг дэлхийн тавцанд гарах гүүр болж, гадаад ертөнцөд эх орноо сурталчлан таниулахад өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Тэрээр Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллах хугацаандаа кино урлагаар дамжуулан үндэсний ахуй, өв соёл, улс орныхоо хөгжил дэвшлийг олон улсад түгээн дэлгэрүүлж, соёлын салбарын гадаад хамтын ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулахын төлөө бүх боломжоо дайчлан ажиллахаа илэрхийлэв.

Эх сурвалж: ГХЯ

Чингэлтэй дүүрэгт хуучин орон сууцны 1мкв талбайн үнэ 3 сая 750 мянган төгрөг байна
Чингэлтэй дүүрэгт хуучин орон сууцны 1мкв талбайн үнэ 3 сая 750 мянган төгрөг байна
 
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.