Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит монгол бичгийн улсын уралдаан 20 дахь жилдээ зохион байгуулагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 18 секунд

Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит монгол бичгийн улсын уралдааныг МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Хэл бичиг соёлын “Хос уянга” нэгдэл зохион байгуулдаг билээ. 20 дахь жилдээ болсон Монгол бичгийн улсын уралдаан 2022.04.30-ны өдөр МУИС дээр болж нийт 300 орчим оролцогч оролцов. Энэ удаагийн уралдааныг МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, МУИС-ийн хэвлэлийн газар, Удам соёл ХХК, Болорсофт ХХК, Хан төгс ур НҮТББ зэрэг байгууллагууд ивээн тэтгэж, уралдаанд амжилттай оролцсон оролцогчдод өөрсдийн онцлох бүтээгдэхүүнээ өргөн барив. Мөн мэдээллийн ивээг тэтгэгчээр МҮОНРТ, www.ubn.mn хамтран ажиллав. Уралдаанд, мэргэжлийн багш нар, албан хаагчид, мэргэжлийн болон мэргэжлийн бус ангийн оюутнуудын дөрвөн төрөлд монгол бичгээр унших, бичих, найруулах чадвараараа өрсөлдлөө. Мөн албан байгууллагын төрөлд олон нийтэд монгол бичгийг түгээн дэлгэрүүлэхэд оруулж буй хувь нэмэр, оролцоогоор нь шалгарууллаа. Амжилт үзүүлсэн оролцогчдын шагналыг МУИС-ийн хичээлийн II дугаар байрны 439 тоот хурлын танхимд 2022.05.01-нд өдөр гардуулсан бол тэргүүн байрын шагналыг Монгол Улсын Үндэсний Номын Санд болсон Үндэсний бичиг үсгийн баяр-2022 дээр гардуулав.

Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит Монгол бичгийн улсын уралдааны дүнг танилцуулж байна.

Мэргэжлийн багш нар

  1. УБ, “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийн багш О. Сүнжидмаа
  2. УБ, “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийн багш Н. Дүүриймаа
  3. УБ, сургалтын төвийн багш Ц. Үржин
  4. 52-р сургуулийн багш Я.Сэргэлэн
  1. ГАА, Жаргалан сургуулийн багш Л.Наранжаргал

Албан хаагч

  1. Багшийн сургуулийн оюутны хөгжлийн аргазүйч Э.Энхзолбоо
  2. МҮОНРТ, Монголын мэдээ сувгийн сурвалжлагч Д.Ганзориг
  3. УБ, 45-р сургуулийн англи хэлний багш Ө.Анхжаргал
  4. Бизнес эрхлэгч, Ч.Бат-Өлзий
  1. “Монсудар” хэвлэлийн газрын ажилтан М.Билгүүнчимэг

Мэргэжлийн ангийн оюутан

  1. МУБИС-МХУБЗ О.Түмэндэмбэрэл
  2. МУБИС-НХУС С.Янжиндулам
  3. МУИС-ШУС-ХУС Э.Энхзул
  4. МУИС-ШУС-ХУС Д.Бямбажаргал
  1. МУБИС-НХУС Т.Номинтөгс

Мэргэжлийн бус ангийн оюутан

  1. МУБИС-ШУС-ХУС Б.Хүслэн-Эрдэнэ
  2. МУИС-ОУХНУС Ц.Биндэръяа
  3. МУИС-ШУС-ХУС А.Мөнх-Ундрал
  4. МУИС-ШУС-ХУС Э.Сувд

4. МУИС-ШУС-ХУС Б.Цэндмаа

Албан байгууллага

“Арвин хад” ХХК

Зураг 1. Нээлтийн ёслол, Ардын багш Ш.Чоймаа, академич Д.Төмөртогоо, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн М.Базаррагчаа, Төрийн соёрхолт Ц.Шагдарсүрэн, МУИС-ийн зөвлөх профессор Д.Бүрнээ.

Зураг 2. Нээлтийн ёслол

Зураг 3. Мэргэжлийн ангийн оюутан

Зураг 4. Албан хаагчид

Зураг 5. Мэргэжлийн багш нар

Зураг 6. Мэргэжлийн бус оюутан

Зураг 7. Тусгай байрын эзэд

Зураг 8. Гуравдугаар байрын эзэд

Зураг 9. Хоёрдугаар байрын эзэд

Зураг 10. Хоёр, гурав, тусгай байрын эзэд

Зураг 11. Тэргүүн байрын эзэд

IZI.MN мэргэжлийн гэрэл зургийн үйлчилгээ нэвтрүүллээ
IZI.MN мэргэжлийн гэрэл зургийн үйлчилгээ нэвтрүүллээ
 
Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын заан Б.Серик үзүүрлэлээ
Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын заан Б.Серик үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.