Ардчилсан намаас өнөөдөр /2022.04.14/ цаг үеийн асуудлаар Төдийн ордонд мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Өчигдөр УДШ-ээс үндсэн дүрмийг баталсан тогтоолыг ирүүлсэн. Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтөд АН-ын Үндэсний бодлогын хороо, Улс төрийн зөвлөлтэй холбоотой өөрчлөлтүүд орсон. УДШ баталсан дүрмийн дагуу АН дотооддоо шинээр зохион байгуулалт хийх шаардлага үүсч байгаа юм. Өмнөх хуулийн маргаанууд утга учиргүй болсон. Дээд шүүхийн шийдвэр гарсан өдрөөсөө эхлэн хэрэгждэг. Тус тогтоол нь гуравдугаар сарын 31-нд батлагдсан. Шинэ дүрэмд нийцүүлэн хэд хэдэн журмыг өөрчлөнө. Үүний дараа үндэсний бодлогын хорооны эргэлтийн сонгууль хийх, шинэ удирдлагуудыг гаргаж ирнэ" гэв.
Ч.Өнөрбаяр: УДШ баталсан дүрмийн дагуу АН дотооддоо шинэ зохион байгуулалт хийх шаардлага үүсч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.