Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЭЦ: УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 37 секунд

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Их суудлын өнөөдрийн хуралдаанаар иргэн Т-ийн гаргасан гомдлыг хэлэлцсэн. Тодруулбал, "Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатыг төрийн алба хаших насны дээд хязгаарт хүрсэн. Уг суудал нь УДШ-ээс илгээсэн суудал учир тухайн орон тоон дээр нь сонгон шалгаруулалт хийх шийдвэрийг УДШ нийт шүүгчдийн хуралдаанаас гаргасан. Үүнийг нь цэцийн гишүүн Г.Туулхүү шийдвэр гаргаж, УДШ-ийн процессийг зогсоосон аж.

Улмаар 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр иргэн Т тухайн үеийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батсүрэнд дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан. Түүнд Дээд шүүхээс тус оны гуравдугаар сарын 10-ны өдөр дүгнэлт бичих үндэслэлгүй байна гэсэн хариуг өгсөнөөр иргэн Т зургаадугаар сарын 2-ны өдөр одоогийн дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг томилогдсоны дараа дахин Дээд шүүхэд гомдол гаргажээ. Харин дээд шүүхээс өмнө нь хариу өгсөн байх тул дүгнэлт гаргах боломжгүй гэж хариу өгсөн байна. Тиймээс Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэг үүсгээд өнөөдөр ийнхүү хэлэлцсэн юм.

Харин цэц Ерөнхий шүүгчид холбогдуулан гаргасан иргэний гомдлыг хэрэгсэхгүй болгож, маргаан үүсгэсэн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Вертекс майнинг партнерс ХХК: Хөгжлийн банкны зээлийн хүүнд 9.6 тэрбум, үндсэн төлбөрт 3.2 тэрбум төгрөгийг төлөөд байна
Вертекс майнинг партнерс ХХК: Хөгжлийн банкны зээлийн хүүнд 9.6 тэрбум, үндсэн төлбөрт 3.2 тэрбум төгрөгийг төлөөд байна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.